Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийв
2009.12.21

Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо онлайн ярилцлага хийв

Онлайн ярилцлагын үеэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргах, малыг эрүүлжүүлэх, паспортжуулах, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх боломж, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, улсын төсвийн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдыг орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг оновчтой зохион байгуулах, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалтыг ЕБС-ийн шинэ салбар болгон хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудал болон хэтийн төлвийг хамарсан сэдвүүдээр ярилцлаа. 
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүү Өвөрхангай аймгийн төсвийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгсөн бол, гишүүн З.Энхболд өнөөдрийн Өдрийн сонинд нийтлэгдсэн Өлзийт сумын иргэн н.Даваадагвын ярилцлагыг уншиж, түүний туршлагыг сум нэг бүртээ хэрэгжүүлэх боломжтойг хэлж, Д.Лүндээжанцан гишүүн "Монгол мал" хөтөлбөр нь Атрын гуравдугаар аянаас дутахгүй ач холбогдолтойг анхааруулж, Д.Зоригт гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг улам сайжруулах арга замуудын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Онлайн ярилцлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хөтлөн явуулж, Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Г.Чиндэгсүрэн, Тамгын газрын холбогдох ажилтнууд оролцон, Өвөрхангай аймгаас тус аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг нийт 33 хүн оролцож, сонин, телевиз, радио, гэрэл зургийн сурвалжлагчид сурвалжиллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.