2009.12.15
Тойргийнхоо сумдад түргэний машин бэлэглэлээ
Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга тойргийнхоо Бөмбөгөр, Баацагаан сумдад хувиасаа түргэн тусламжийн УАЗ-469 машин, сум бүрт 10 тонн малын тэжээл өгөхөөр болжээ. Бөмбөгөр сумын их эмч Д.Оюундалай Баацагаан сумын их эмч Д.Болормаа нарт өнөөдөр түргэний машины түлхүүрийг нь гардууллаа. Эмч нар хэлэхдээ,”Бид долоо хоногийн өмнө сайдад хүсэлт гаргаж, ханиад томуу ихтэй энэ үед түргэний машин хэрэгтэй байгааг уламжилсан юм. Биднийг хүсэлтийг шийдвэрлэж өгсөнд баяртай байна” гэлээ. Бөмбөгөр сумын хувьд тус сумын эмнэлэг 3500 хүнд үйлчилдэг бөгөөд унаа тэрэгний асуудал хүндрэлтэй байсан ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.