2009.12.06

Өөрийн орон нутаг, сонгогдсон тойрогтоо 7 удаа ирж, 30 гаруй хоног ажиллалаа

УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-ын 2009 оны хаврын чуулганы хугацаанд өөрийн орон нутаг, сонгогдсон тойрогтоо 7 удаа ирж, 30 гаруй хоног ажилласан ба тэдний санал бодлыг сонсож зарим нэг асуудлыг хууль, эрх зүйд нийцүүлэн шийдвэрлэж байлаа. Тухайлбал:

 

Эрдэнэцагаан сумын хилийн хороо, Сүхбаатар суманд соёлын төвийн иж бүрэн үндэсний хөгжим, Дарьганга суманд өндөр хүчин чадалтай цахилгаан хөгжим, Наран сумын сургууль, ЗДТГазар, Уулбаян сумын тамгын газруудад компьютер техник хэрэгслийг  олгож, тэдний ажиллах нөхцөл боломжыг хангахад нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.

 

Энэ хугацаанд нэгдсэн уулзалтуудыг 29 удаа хийж түүнд  4800-аад хүн хамрагдсаны  зэрэгцээ 200 гаруй хүн ганцаарчлан уулзаж санал бодлоо илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн орон нутагт ажиллахдаа аймаг, сумдын цаг үеийн ажил, өвөлжилт хаваржилтын  байдал, сургууль цэцэрлэг болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг нь сонсож зөвлөгөө өгч байлаа.

Иргэд сонгогчдын санал хүсэлтийг багцалж авч үзвэл, дараах асуултуудад чиглэгдэж байлаа.Үүнд:

  • Сүүлийн үед насжилт муутай хэврэг хуулиуд батлагдах боллоо

Жишээлбэл: Сонгуулийн болон Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж  түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай хуулиудыг нэрлэж болно

Багийн засаг дарга нар нь төрийн албан хаагч байж тодорхой шалгуураар сонгогдож, томилогддог байх нь ард иргэдэд илүү үр дүн ач холбогдолтой байх байлаа гэж уулзалт болгон дээр яригдаж байлаа.

  • Хил хамгаалалтын инженерийн байгууламж муудсаныг анхааралдаа авч хилийн торон сүлжээг шинэчлэх, цементэн шонтой болгох асуудлыг төсөвт тусган шийдвэрлүүлэх.
  • ХАА-н бүтээгдэхүүн үнэгүйдэж, бусад бараа бүтээгдэүүний үнэ нэмэгдэж байгаад төр засаг анхаарлаа хандуулж шударга өрсөлдөөний тухай хуулийг яаралтай  гаргаж, төрөөс үнийн бодлогод зарим талаар зохицуулалт хийдэг байх. Хилийн боомтоор ХАА-н бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлдэг болох.
  • Санхүү, эдийн засгийн хямралын энэ үед, хүүхдэд олгодог мөнгийг хэвээр байлгах
  • Газрыг эргэлтэнд оруулах, бэлчээр ашиглах, эзэмших хуулийг яаралтай гаргах
  • Төрийн албан хаагчдыг хууль бус шалтгаанаар халж оронд нь мэдлэг, мэргэшил, чадвар муутай хүмүүсийг ажилд авч, төрийн ажлыг сульдаах ханддлага ажиглагдаж байгаагын зэрэгцээ төрийн жинхэнэ албан хаагч, иргэдийн хурлын төлөөлөгчийн  сонгуульт ажлыг давхар хийж байгааг зогсоож яаралтай нөхөн сонгууль явуулах. Үүнд: УИХ-ын  төрийн байгуулалтын  байнгын хороо,  ЗГ-ын хэрэг эрхлэх газар, төрийн албаны зөвлөлөөс чиглэл зөвлөмж өгөх
  • Эрдэнэцагаан сумын өндөр хүчдийн  агаарын шугамыг яаралтай ажилд оруулах, Түмэнцогт сумын өндөр хүчдлийн шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх.
  • Сонгуулийн үеэр амласан  амлалтуудаа биелүүлж, уул уурхайг ард иргэддээ өгөөжтэйгээр ашиглах гэрээг яаралтай байгуулахыг хүсэж, дэлхий нийтийг хамарсан энэ хямралын үед төр засаг маань хямрахгүй байхыг захиж байна.
  • Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үед гишүүний зүгээс идэвхитэй ажиллаж хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтыг улам бүр хяналттай болгож, замбараагүй олгогдсон лицензийг цэгцлэх зэрэг асуудлыг хөндөж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.