Өндөржүүлсэн бэлэн байдлыг зөрчсөн баар, рестораны тусгай зөвшөөрлийг цуцалаж байна
2009.11.25

Өндөржүүлсэн бэлэн байдлыг зөрчсөн баар, рестораны тусгай зөвшөөрлийг цуцалаж байна

Улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан баар, ресторан зэрэг үйлчилгээний газруудыг 21.00 цагаас хойш ажиллуулахгүй байх шийдвэр гарсан. Харин энэ ши
йдвэрийг зөрчиж, цаг хэтрүүлэн ажилласан 20 үйлчилгээний газрын тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2009 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн 212 тоот тушаалаар хүчингүй болгожээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тухайн дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан бичгийг үндэслэн ийнхүү үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Алтаргана цэцэг" ХХК-ийн кафе, "CCS-MGL" ХХК-ийн "R-Flush" ресторан, "Вийнрайс" ХХК-ийн "Дотно" караоке баар,"Кид" ХХК-ийн "Уухай" ресторан, "Соён-Од" ХХК-ийн "W" баар, Герман технологи ХХК-ийн "Миний монгол" кафе, "Их дэлгэц" ХХК-ийн "Сөүл" баар, "Бат импайр" ХХК-ийн "Twilight" кафе, "Мижури" ХХК-ийн ресторан, "Чилүгэн" ХХК-ийн "Чилүгэн" караоке баар, "Их маргад эрдэнэ" ХХК-ийн "Шо Пе Ян" ресторан, "Хаан зам" ХХК-ийн "Рекордс" караоке баарны үйл ажиллагаагхаасан байна. Хан-Уул дүүргийн "Вайтдаймонд" компанийн "Нью бриллиант" диско клуб болон Сүхбаатар дүүргийн "SNSMJL", "Хаан бүрэн торнадо" ХХК-иудын баар, "Кинара","Авдар өргөө" ХХК-ийн ресторан, Баянгол дүүргийн "Агидбал" ХХК-ийн "Их улс" баар, "Эрхэсийн хурд" ХХК-ийн "Прага" баар ,"Хөлөг оюун" ХХК-ийн баар зэрэг 20 газрын тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Цаашид ч шийдвэр зөрчиж, цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.