2012.12.24
Гишүүд шинэ жилээ хэрхэн тэмдэглэх вэ
УИХ-ын гишүүдийн шинэ жил хэрхэн болох вэ. Энэ талаар өнөөдөр УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга З.Энхболд төсвийн мөнгө хөрөнгөөр шинэ жил тэмдэглэдэг, баярын мэндчилгээ дамжуулдаг явдлыг зогсоох чиглэлийг УИХ-ын харьяа байгууллагын удирдлагуудад өгсөн байна. Энэ нь төрийн бүх шатны байгууллагад хамааралтай бөгөөд төсвийн хөрөнгийг хэмнэхээр шийджээ. Тиймээс энэ жилийн арга хэмжээ дээрх бодлого чиглэлийн хүрээнд болох ажээ.