2012.12.18

Эмэгтэй гишүүд мэдрэмжтэй

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар өнөөдөр “Ил задгай, дээвэргүй” захуудаар явж нөхцөл байдалтай танилцах ажээ. Тэнд үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл, ажлын байрны асуудалтай газар дээр нь танилцаж, тэднийг сонсохоор төлөвлөжээ.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нарын гишүүд “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот, хөдөөгийн хогийн савны шинэчлэл” сэдэвт чуулга уулзалтыг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм. Ийнхүү эмэгтэй гишүүд маань бусад гишүүдийг манлайлан нийгмийн нарийн ширийн асуудлын гүн рүү орж, үр дагаврыг хүртэгсэдтэй тулж харьцан, асуудлыг мэдэрч байгаа нь сайшаалтай.