Засгийн газрын 100 хоног- Хөдөлмөрийн яам
Хөдөлмөрийн яам байгуулагдав
Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах үүрэг бүхий Хөдөлмөрийн яамыг шинээр байгуулагдлаа. Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн боловсрол, сургалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлуудыг хамруулж, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүргэх бүтцийг илүү өгөөжтэй болгохоор шинэчиллээ. Хөдөлмөрийн яам Засгийн газрын тогтоолоор өөрийн стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.
Хөдөлмөрийн судалгааны институтыг шинээр байгууллаа
Хөдөлмөрийн яамны харъяанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй болгох үүрэг бүхий “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар; хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээрх бодлогын судалгаа, шинжилгээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хөгжүүлэх, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий “Хөдөлмөрийн судалгааны институт”-ийг шинээр байгууллаа.
Хөдөлмөрийн судалгааны институтыг Монгол улсад анх удаа үүсгэн бий болгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг институт нь хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, жижиг дунд үйлдвэрийн талаарх судалгаа, шинжилгээ, арга зүйг сайжруулах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хүний нөөцийн болон карьерийн хөгжлийн чиглэлээр бодлогын судалгаа, шинжилгээ, хэтийн тооцоолол, төлөвлөлт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлийн судалгааны чиглэлүүдийг хөгжүүлэх, хөдөлмөрийн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх арга хэмжээг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлэх болно.
“Ажилтай, орлоготой Монгол хүн” Үндэсний хөтөлбөр боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгууллав
Хөдөлмөрийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн А/17 тоот тушаалаар ажлын хэсгийг байгуулан ажиллаж хөтөлбөрийн төслийг хэлэлцүүлэх уулзалтыг салбарын яамд, ажил олгогч эзэд, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд хүн амын бүлгүүд, орон нутгийн онцлогийг тусгасан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох ажлыг зохион байгуулж байна.
“Ахимаг насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Эзэнтэй Монгол”, “Хувиараа болон нөхөрлөл хоршоо эрхлэгчдийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих”, “Хөдөлмөрт бэлтгэх”, “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр” гэсэн дэд хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулаад байгаа бөгөөд 2013 оноос аймаг нийслэл дүүрэгт хэрэгжүүлнэ.
Гадаад улсад ажиллаж амьдарч байгаад эргэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ихээхэн анхаарч тэдпний хөдөлмөрлөх боломж, нөхцөлийг бүрдүүлэх, дэмжихэд чиглэсэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг онлайнаар түгээж үйлчилгээ үзүүлсэнээр ажлын байрны тоо нэмэгдэж байна
Хөдөлмөрийн төв биржийн онлайн мэдээллийн сүлжээнд суурилуулсан сум хорооны мэдээллийн сүлжээ, программ хангамж, цахим хайлтын биет системийг нэвтрүүлж хөдөлмөр эрхлэлт зуучлалын үйлчилгээг харьяалал харгалзахгүй, хүнд сурталгүй хүргэх нэгдсэн сүлжээг бий болгож ажил хайгч ажил олгогчдыг холбон зуучилж байна. Ажилд зуучлах үйлчилгээг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны мэдээллийг иргэдэд шуурхайн хүргэх зорилгоор Е-бирж буюу мэдээллийн киоскийг 21 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 134 хороонд нийт 200 ширхэгийг байршуулж ажил хайгч иргэдэд байна.
Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон ажлын байрны зуучлалын үйл ажиллагааг идэвхижүүлсэнээр ажлын шинэ байранд орсон иргэдийн тоо нэмэгдэж ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо буурсан байна.
Ажлын шинэ байранд орсон иргэдийн тоо
2012 оны 1 дүгээр сард 339, 2 дуайна. гаар сард 1171, 3 дугаар сард 3792, 4 дүгээр сард 8176, 5 дугаар сард 11987, 6 дугаар сард 19131, 7 дугаар сард 24655, 8 дугаар сард 26452, 9 дүгээр сард 30931, 10 дугаар сард 35387 болж нэмэгдсэн байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэний тоо
Аймаг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтэс /ХХ/-т бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2012 оны 10 дугаар сарын байдлаар 40.1 мянга болж өмнөх сараас 4.0 мянган хүнээр буюу буурсан байна.