2013 оны төсөөлөл- Ардчилсан намын бүлэг
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат
2012.12.24

2013 оны төсөөлөл- Ардчилсан намын бүлэг

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж гурван асуудлыг хэлэлцжээ. Энэ талаарх мэдээллийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар өглөө.

2012 он улиран одож, 2013 оны айлчлан ирж буй энэ цаг дор тэд энэ оныхоо чуулган, бүлгийн үйл ажиллагааны товч тайлан мэдээллийг сонсч, юу хийж бүтээснээ хэлэлцсэн байна. Ардчилсан намын бүлэг өөрсдийгөө ирэх онд улс орны эдийн засаг болоод хүн ардын сайн сайхан аж төрөхөд гол хөшүүрэг болох хуулийн төслийг санаачилж, батлуулжээ.

УИХ-аар нийт 186 хуулийн тогтоолыг баталж амжжээ.

2013 он бол их бүтээн байгуулалтын жил бөгөөд улс төрийн хувьд ч томоохон өөрчлөлт, шинэчлэлтээр дүүрэн жил байх болно гэдгийг бүлгийн дарга Ж.Эрдэнэбат хэлж байлаа. Тэд энэ онд УИХ-аар нийт 186 хуулийн тогтоолыг баталж амжжээ.

Ардчилсан намын хувьд олонхи болж төрийн эрхийг барьж байгаагийн хувьд 22 жил хийхээр зорьсон олон олон үйлдвэрүүдийн суурийг тавьж, үйлдвэржилтийг улс орон даяар өрнүүлэхээ зоригтойгоор мэдэгдээд байгаа билээ. Түүнчлэн ирэх хаврын чуулганаар төрийн эрх зүйн орчинг сайжруулахад бүхий л анхаарлаа хандуулж ажиллахаар шийджээ.