МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа оператор компанийн удирдлагуудтай уулзлаа
Жадамбаа “Жи-мобайл”, “Мобиком”, “Скайтел”, “Юнител” зэрэг үүрэн холбооны оператор компанийн удирлагуудтай уулзлаа.
2012.09.28

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа оператор компанийн удирдлагуудтай уулзлаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа өнөөдөр “Жи-мобайл”, “Мобиком”, “Скайтел”, “Юнител” зэрэг  үүрэн холбооны оператор компанийн удирлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Ц.Жадамбаа “Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд мэдээлэл, харилцаа холбооны салбартай зайлшгүй уялдана.  Тэр тусмаа та бидний хэрэглэж буй үүрэн телефон, ашиглаж буй шилэн кабель зэрэг нь салшгүй холбоотой” гэдгийг онцолжээ.  
Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан оператор компаниудын үнэ тарифын асуудлын талаар энэ удаагийн уулзалтаар ч ярилцаж, удирдлагуудад нь энэ талаар тодорхой асуултууд тавьсан гэнэ. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа ирэх долоо хоногт оператор компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тавьсан асуудтууддаа хариулт авах юм байна.