Мөрдөн байцаагчийн санал хэр үнэ цэнэтэй вэ
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хууль Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл; Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх, томилох тухай асуудал байв. Хуралдаанд МУ-ын сайд, Засгийн газрын хэрэглэх эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Н.Энхболд, О.Баасанхүү, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Р.Бурмаа, Н.Батцэрэг, Х.Наранхүү нар оролцлоо.
Монгол улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус хуулинд хоёр нэмэлт өөрчлөлт орж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өргөн мэдүүлсэн юм. Тэрхүү хоёр өөрчлөлтөөр өмнө нь Үндсэн хуулийн цэц дээр нэлээн маргаан өрнөсөн бөгөөд энэ удаа ч бас О.Баасанхүү гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр нарын хооронд болсон.
Хуулинд өөрчлөлт орж байгаа заалт:
- УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдээд газар дээрээ баригдвал УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
- УИХ-ын гишүүнийг хэрэг үйлдсэнийг мөрдөн байцаагч нотолсон тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ.
О.Баасанхүү гишүүний зүгээс болон хуралдаанд оролцогч гишүүдийн зүгээс нэг дэх заалттай зарчмын зөрүүтэй санал байгаагүй. Харин хоёр дах хэсэгт маргаан өрнөсөн юм.
Энэ талаар О.Баасанхүү гишүүн ярихдаа: “Мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн гэхээр нийслэл, дүүрэг, хяналтын прокурор гэж байх хэрэг байна уу. Хяналтын шат дарааллыг алгасч, шууд дан ганц мөрдөн байцаагчийн саналыг үндэслэх нь хэр зөв бэ. Мөрдөн байцаагчид хэн хяналт тавих ёстой юм. Мөрдөн байцаагч хүн гэдэг бол нотлох эрх бүхий субьект биш. Харин нотлох баримт цуглуулдаг хүн. Шүүх ажиллагаа явагдах процесст л хэрэг нотлогддог. Миний зүгээс энэ заалтыг хасах саналтай байна” гэсэн юм.
Түүний хариуд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр: “Хуулиндаа мөрдөн байцаагч даргаас хамаарахгүйгээр мөрдөн байцаалт явуулах эрхтэй. Та хуулийн өөрчлөлтийг анхааралтай маш олон талаас нь харах хэрэгтэй. Ерөнхийлөгч энэ хуулийг парламентын ардчиллыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийг төгөлдөржүүлэх үүднээс санаачилсан гэдгийг бодолцоорой” гэв.
Үүний дараа хоёр дах заалтыг нийт есөн гишүүний зургаан гишүүн нь дэмжиж заалтыг хасахаар боллоо. Өнөөдөр 15.00 цагаас УИХ-ын ээлжит чуулганаар тус хуулийг мөн хэлэлцэнэ.