УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав
2010.10.20

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан парламентын үйл ажиллагаанд болон парламентын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг өнөөдөр төрийн одон, медалиар шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Цэвэлмаагийн Баярсайхан, УБХ-ын гишүүн асан Довдонгийн Жанцан, УИХ-ын Тамгын газрын судалгааны ахлах референт Цэдэвийн Товуусүрэн,  УБХ-ын гишүүн асан Хадын Пүрэвдагва, УИХ-ын Байнгын хороодын ажлын албаны зөвлөх Жамьянгийн Батсайхан, УИХ-ын Эрх зүй,хууль тогтоомжийн хэлтсийн дарга Доржийн Насанжаргал, УИХ-ын Тамгын газрын архивч Лувсанбалдангийн Баярсайхан нарт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнагдагсдад хандаж хэлэхдээ байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойгоор хөдөлмөрөө үнэлүүлж төрийн одон, медаль хүртсэн та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.