2013.02.14
Хүүхэд харах үйлчилгээ ямар зарчмаар явагдах вэ?
- Хүүхэд харах үйлчилгээнд баримтлах зарчмыг танилцуулж байна.Үйлчилгээ эрхлэх эрх авах үндэслэл нь эцэг эхийн хүсэлт, зөвшөөрөл байна.
- Үйлчилгээг сонгох, хяналт тавих, зогсоолгох хүртэл бүх эрхийг эцэг эхэд олгоно.
- Үйлчилгээ эрхлэх эрхийг олон шат дамжлагагүйгээр шууд бүртгэж олгоно.
Үйлчилгээний хэлбэр:
Хүүхэд харах үйлчилгээг хоёр хувилбараар хийхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Нэг нь гэрээр зургаа хүртэлх тооны хүүхэд харах өрх гэр, төвд суурилсан үйлчилгээ хувилбар, нөгөө нь аж ахуйн нэгж өөрийн ажилтан, үйлчлүүлэгчдийн хүүхдэд зориулсан хүүхэд харах төв байгуулах хувилбар.
1. Өрхөд суурилсан үйлчилгээ:
4-6 хүүхэд |
2 ажилтан |
2. Төвд суурилсан үйлчилгээ
10-15 хүүхэд |
3 ажилтан |
Үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах шаардлага
- Эцэг эхийн шууд хяналт, гэрээт хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий иргэн, хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, мэдээлэлд суурилсан олон нийтийн хяналт, мэргэжлийн хяналтын байцаагчийн давхар хяналтын системтэй байна.
- Хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангасан байна.
- Хүүхэд харах үйлчилгээний эрхлэгч, хүүхэд асран хариуцагч, үйлчилгээний бусад ажилтнууд эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгт хагас жил тутам заавал хамрагдана.
- Хүүхэд харах үйлчилгээний нэг хүүхдэд ногдох ашигтай талбай нь 2 м.кв-аас доошгүй байна.
- Хүүхэд харах үйлчилгээг өдрийн дэглэмийн дагуу зохион байгуулна.
- Хүүхэд харах үйлчилгээнд нийтийн хоолны эрүүл ахуй, аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг мөрдөнө.
- Сургалтад стандарт шаардлагыг мөрдөнө.
Хориглох зүйл
- Хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй халдварт болон сэтгэцийн өвчтэй хүнийг ажиллахыг хориглоно
- Хүүхдийг ямар ч нөхцөлд хараа, хяналтгүй орхихыг хориглоно.
- Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг (ТВ удаан хугацаагаар үзүүлэх, хараа хяналтгүй гадаа удаан тоглуулах, нойрсуулах эм хэрэглэх, компьютер, электрон тоглоом тоглуулах гэх мэт) хориглоно.
- Хүүхдийг хэл амаар доромжлох, хүухдэд хэл ам, бие махбодь, сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэл үзүүлэх аливаа хэлбэрийг хориглоно.
- Хүүхэд харах уйлчилгээ нь өдөрт 12 цагаас илуугуй хугацаагаар ажиллахыг хориглоно.
- Хүүхэд харах үйлчилгээний ажилтан нь дараах шаардлагын хангасан байх ёстой.
Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч
- Хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэврийн орчин, үйлчилгээний удирдлага, санхүүжилтийг хариуцсан ажилтан
- Зохих түвшний боловсролтой, хүухэд харах уйлчилгээг эрхлэгчийн сургалтад хамрагдсан байх
Хүүхэд харах үйлчилгээний хүүхэд асран хариуцагч
- Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, Хүүхдийг асрах, хамгаалах, тоглуулах, хөгжүүлэх ажлыг гардан хариуцдаг ажилтан
- Зохих түвшний боловсролтой, хүүхэд асран хариуцагчийн сургалтад хамрагдсан байх ёстой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.