Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье
Хэнтий аймгийн Батноров сумын зассан ширээ
2013.02.20

Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье

Хэнтий аймгийн нутгийн зон олны хүндэтгэлийн цэнгүүн боллоо

1923 онд байгуулагдсан анхны таван аймгийн нэг Хэнтий аймгийн нутгийн зон олны золголтын хүндэтгэлийн цэнгүүн өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Тус цэнгүүнийг нутгийн удирдах зөвлөлөөс зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нутгийн олонтой золгож байгаа нь

Цэнгүүнд тус аймгаас сонгогдсон төрийн түшээд ирсэн байв. УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Д.Арвин нар нутгийн зон олонтойгоо нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэв.

Энэ жил Хэнтий аймгийн 90 жилийн ой тохиож байгаа учраас цэнгүүнд нийт 17 сумаас Хэнтий судлаачдын бүтээл, бэлэг дурсгалын зүйл, уран зураг, баримал зэрэг үнэт зүйлийг дэлгэн тавьсан байсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас сэтгэгдлийг нь сонирхлоо.

Б.Гарамгайбаатар: Хэнтийн ард түмэн их ажилсаг

“Монголчуудын уламжлалт их баяр наадам маань бол цагаан сар болж сайхан шинэллээ. Энэ жилийн нэлээд онцлог үйл явдал байгаа нь Хэнтий аймгийн 90 жилийн ой тохиож байгаа. Мөн олон сумдуудын ой тохиож байгааг тохиолдуулан Улаанбаатар хотод оршин суудаг Хэнтий аймгийн гарал үүсэлтэй  иргэдтэйгээ уулзалт хийж, 90 жилийн ойдоо хэрхэн бэлдэж байгаа талаар товч тайланг хүргэх зорилготой ажээ. Мэдээж хэрэг үүнийг нутгийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар

 Гэсэн хэдий ч Хэнтийн ард түмэн ажилсаг болохоор бэлтгэлээ сайн базаасан нь харагдаж байгаа” гэсэн юм.

Цэнгүүнийг нээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар үг хэллээ. Тэрээр хэлэхдээ:

“Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн урилгыг хүлээн авч, бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн уугуул иргэд, ахмадууд та бүхэндээ шинээр гарч байгаа могой жилийн мэндийг дэвшүүлж аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ жил Хэнтий аймгийн хувьд олон үйл явдал тохионо. Түүний нэг нь түүхт ойн баяр тохиож байгаа.

Түүнчлэн аймаг орон нутгийн хөгжилд ихээхэн анхаарч, олон бүтээн байгуулалт хийгдэхээр байгааг хэлэхэд таатай байна.

Сум орон удирдлагууд хүчирхэг болж байгаад баяртай байгаа. Хэнтий нутгаа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэл та бүхэнд дүүрэн байгаа гэдэгт итгэж байна. Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье” гэлээ.

Хүннү сүннүгийн түүх оршсон нутаг минь

Хөх Монголын ариун дагшин газар минь

Хаан Чингисийн өлгий

Онон Хэрлэн минь хамаг монголын ундаа билээ

Монгол бөх нь босоо төрдөг нутаг

Халх Буриад зоны өлгий болсон

Хан Хэнтий нутгийн ахан дүүс та бүхэндээ

Арвандолдугаар жарны усан могой жилийн шинийн есний халуун мэндийг өргөн дэвшүүлье.