Сар шинийн мэндчилгээ
Монгол түмний уламжлалт баяр - Сар шинийн мэндийг эх орныхоо дөврөн зүг найман зовхист оршин суугаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа дэвшүүлж, XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилдээ айлсаахалтаараа амар амгалан, хотол олноороо эрүүл энх, түвшин жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Шинэчлэлийн засгийн газрын тулгуур баганын нэг болох МУ-ын Хөдөлмөрийн яам байгуулагдаад цөөн хэдхэн сарыг ардаа үдсэн ч манай хамт олон Монгол хүн бүрийг ажилтай, орлоготой болгох нөрих ажлын үзүүрээс атгаж, урам зориг дүүрэн ажиллаж байна.
Бид энэ их ажлын эхлэл болгож ажил олгогчдын захиалгаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлж, эхний ээлжийн 5000 иргэн тэтгэлэгтэй,богино хугацааны эрчимжсэн сургалтандаа хамрагдаж эхлээд байна. Тун удахгүй хоёр дахь ээлжийн сургалт эхэлж, олон олон залуус байнгын ажлын байртай, орлоготой болох сайхан ажлын эхлэлүүгээр тавигдаж байгаа юм. Монгол улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, эх орныхоо хөгжлийг түүчээлэх хүсэлтэй, сэтгэлдээ галтай ажилсаг хүн бүрийн өмнө МУ-ын Хөдөлмөрийн яам нээлттэй байж, цаашид ч улам олон залуучуудаа чадварлаг ажилтан болгож, бэлтгэхэд хүчин чармайлт гарган ажиллах болно.
Морилон ирж буй Могой жилдээ тодорхой зорилго тавьж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хийж бүтээхийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол хүн бүр “Ажилтай -орлоготой” болох нь бидний зорилго билээ.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,
Хөдөлмөрийн сайд Я. Санжмятав