МАХН-МҮАН-ынхан золголоо
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд
2013.02.13

МАХН-МҮАН-ынхан золголоо

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнөөдөр намын төв байр болох Цагаан ордонд сар шинийн золголтоо хийлээ. Эл золголтод Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар хүрэлцэн ирсэн байв. Мөн “Хатагтай” эмнэлгийн эмч А.Отгонболд, Ардын жүжигчин Л.Гантөмөр нарын олон эрхэм УИХ-ын гишүүдтэй сар шинийн золголт хийлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын дэмжигчид Н.Энхбаярын хоригдож байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр анги руу явсан юм. Тэд Н.Энхбаяртай золгох гэж байгаа нь энэ аж.