Гарьд жиргээч Х.Баттулга
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга
2013.02.20

Гарьд жиргээч Х.Баттулга

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга цахим ертөнцийн идэвхтэй гишүүдийн нэг. Тэрбээр жиргээний үнэнч шүтэн бишрэгч бөгөөд үүнийхээ хэрээр олон хүнийг өөртөө татаж чадсан байдаг. Тэгвэл тэрбээр жиргээчдийг дагагчынх нь тоогоор тус бүр ангилдаг бололтой.

Тухайлбал, 5000 дагагчтай бол начин цолтой жиргээч. 6000 дагагчтай бол харцага, 7000 дагагчтай бол заан, 8000 дагагчтай бол гарьд, 9000 дагагчтай бол арслан, 10 мянган дагагчтай бол түүний хувьд аварга жиргээч болох юм байх.

Харин эрхэм сайд маань өөрөө 8000 гаруй дагагчтай бөгөөд гарьд цолтой жиргээч юм байх. Мэдээж өөрийнх нь тодорхойлсноор шүү дээ. Тиймдээ ч тэрбээр дагагчынхаа тоог өсгөхийн тулд дагагч нартаа олон янзын гэнэтийн бэлэг барьдаг бололтой. Аварга жиргээч болох нь түүний хувьд нэр төрийн хэрэг биз ээ.