Бан Ги Мүн Ц.Элбэгдоржид талархав
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн
2013.02.20

Бан Ги Мүн Ц.Элбэгдоржид талархав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдээ эргэх үеэр НҮБ-ын Ерөнхий

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярьж талархал илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга "Монгол Улсын Ерөнхийлөгч Та Өмнөд Суданд айлчилсан анхны гадаад орны төрийн тэргүүн, мөн энхийг сахиулагчдаа эргэн ирсэн Монголын анхны Ерөнхийлөгч болж байгаа нь үнэхээр сайн хэрэг" хэмээв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдынхаа үйл ажиллагаатай газар дээр нь ирж танилцаж байна. НҮБ-ын хамгийн залуу гишүүн улсад энх тайвныг тогтооход Монгол Улс цаашид ч идэвхийлэн оролцох болно" гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ярианы үеэр оны өмнө Өмнөд Суданд буудуулж сүйрсэн Оросын баг бүхий НҮБ-ын нисдэг тэрэгний талаар хөндөж ноён Бан Ги Мүн энэ хэргийг онцгойлон анхаарч мөрдөн шалгаж байгаагаа хэлжээ. Ерөнхийлөгч Монгол Улсын тэргүүлж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ирэх дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох ээлжит чуулганд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урьсан байна.