Л.Пүрэвбаатар: Төр засгийг, төмөр замын бодлоготой нь хамт “шавар шавхай”-д хутгасан
Төмөр замын инженерүүдийн холбоо тэргүүн Л.Пүрэвбаатар
2013.03.06

Л.Пүрэвбаатар: Төр засгийг, төмөр замын бодлоготой нь хамт “шавар шавхай”-д хутгасан

Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар: Улс орон ложистик сайн байвал аяндаа хөгжинө

“Чингис бонд” дэлхийг байлдан дагуулна хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлж байсан. Үнэхээр ч дэлхийн анхаарлыг татаж 1,5 тэрбум ам.долларын бондыг босгож чадсан. Харин одоо энэ зээлийн хөрөнгөөр улс орны хэмжээнд чухал шаардлагатай төсөлд хөрөнгө оруулах нь олны анхаарлыг татаж байгаа юм. Эдийн засагчдын зүгээс урт хугацааны турш үр ашгаа өгөх, хүртээмжтэй салбарт хөрөнгө оруулахыг санал болгож байгаа. Харин Засгийн газраас төмөр зам, автозам, хот төлөвлөлт гэсэн дөрвөн чиглэлийг сонгосон. Тиймээс бид энэ удаагийнхаа онцлох сэдвийн экспертээр Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатарыг урьж, байр суурийг нь сонирхлоо.

-Бондын санхүүжилтээр төмөр замын төсөлд зарцуулах бага гэж бодож байна. Яагаад гэвэл төмөр зам бүрэн үр ашгаа өгч эхэлтэл нэлээд хугацаа шаарддаг. Зураг төслийн ажил хоёр жил, барилга угсралт гурван жил, тээвэрлэлт, ашиглалтын бэлтгэл ажил нэг жил гээд нийтдээ зургаа, долоон жилийг хугацаа шаарддаг юм. Гэтэл дөнгөж ашиглах тэр үед бондын эргэн төлөлтийн асуудал тулаад ирнэ. Хамгийн урт хугацааны бонд гэхэд л арван жил байдаг. Тэрний зургаан жилийг нь төмөр замаа барьж байгуулахад зарцуулна гэхээр хэцүү. Харин 20, 30 жилийн хугацаатай бонд болно.

УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсан. Энэ баримт бичигт 5600 км төмөр зам гурван үе шаттай тавихаар тусгасан юм.

Тэгэхээр бондын мөнгийг төмөр замын бэлэн төсөл дээр л ашиглахгүй бол эргэн төлөх хугацаа нь урт байдаг талтай. Түүнчлэн төмөр зам барих 5-6 жилийн хооронд хүүг нь хэн төлөх вэ. Ийм асуудлаас бол би бондыг төмөр зам руу шууд оруулахад хүндрэлтэй гэж үзэж байгаа.

Харин үүний оронд засгийн газраас хөрөнгө оруулалт хийгээд, төр 34 хувийг нь эзэмшье гэвэл болно.

Бас орон сууцны хувьд сууриа барьчихаад байраа зараад эхэлдэгтэй адил төмөр замд хөрөнгө оруулах вариант байна. Хэрвээ ингэвэл тэр хөрөнгө оруулалтаараа далан барихад хэрэглэсэн бонд руугаа мөнгө хийж болно. Өөрөөр хэлбэл зээлээ төлчихнө гэсэн үг.

Төмөр замын бодлого алдагдсан

Төрийн зүгээс төмөр замын бодлогыг боловсруулахдаа автозамын бодлого дотор нь зүгээр нэг бодлого гээд оруулчихсан. Их дутуу дулимаг гэж хэлнэ.

1980 оны Женевийн конвенциэр холимог тээврийн асуудлыг оруулж өгсөн байдаг. Энэ нь ачаа тээврийн тодорхой хэсгийг машинаар тээвэрлээд, нөгөө хэсгийг нь төмөр замаар тээвэрлэнэ гэсэн үг.

Говь-Алтай аймаг Цээл сум

Монголын баруун талд “Алтай хүдэр” компани хил рүү автозам барьж байна. Харин нутгийн гүн рүү төмөр зам барихаар ажиллаж байгаа нь холимог тээврийн тод жишээ. Энэ мэтчилэн зам тээврийн бодлого, тээвэрлэлтийнхээ асуудлыг шийддэг төрийн том бодлого үгүйлэгдэж байна.

Бодлогыг боловсруулахдаа төмөр замыг ажиллуулдаг, ашигладаг 10-20 мянган хүний дуу хоолойг сонсох нь зүйтэй. Тэдний бодол, санааг тусгах хэрэгтэй. Тэгэхгүй улс төрийн зорилгоор, хэн нэгний лоббигоор төрийн бодлогыг тодорхойлж болохгүй.

Төр засгийг төмөр замын бодлоготой нь хамт шавар шавхайтай хутгачихсан. Энэ нь юугаар илэрч байна вэ гэхээр эдийн засаг, аюулгүй байдал, үр ашгийн талаас нь төмөр замын асуудлыг сөхөхөөр наадах чинь төрийн бодлогоо гээд төртэй хутгаад хаячихсан байгаа юм.

Уг нь геополитик, стратеги талаасаа, эдийн засгийн үр ашиг, техник талаасаа өргөн нарийн царигийг шийдчихэж болно. Гэтэл техникийн шийдвэрүүдийг төрийг бодлого болгочихсон учраас шийдье гэхээр төрийн бодлогоос зөрчих зовлонтой байна.

Хоёр хөрштэйгөө шууд холбогдох босоо төмөр замыг тавих нь зүйтэй

Одоогийн байдлаар Эрээн, Замын-Үүд Наушик, Сүхбаатар гээд зүүн талдаа Эрээнцав, Словьевск гэсэн хилийн өртөө байгаа.

Монгол улс эхлээд хоёр хөрштэйгөө шууд холбогдох босоо байдлаар

Монгол улсын газрын зураг, Дэд бүтцийн тойм зураг

төмөр замуудаа холбох хэрэгтэй. Дараа нь хөндлөн, хэвтээ замаа барьж холбох ёстой. Юуны түрүүнд л хоёр улстайгаа холбогдсон, хооронд нь холбосон төмөр замуудыг тавих хэрэгтэй. Хэрвээ ингэвэл эхлэл зөв тавигдаж, дараа дараагийнхаа төмөр замын үр ашигт сайн нөлөөтэй.

Хөрөнгө оруулалт хийхээр бол эхлээд зүүн талдаа Бичигт, Чойбалсан Оросыг холбоод, Хятадыг холбоод, Монголыг холбоод  бүгд холбогдох боломжтойгоор зүүн талаасаа эхэлж төмөр замыг барих хэрэгтэй. Ингэснээр дотоодын төмөр зам хөгжсөн аймгуудаас хаанаас нь ч очиж болно. Бор-Өндөр, Сайншанд, Багануураас ч очиж болно. Үүнд тийм их хөрөнгө оруулалт орохгүй монголын тал ч дангаараа 300 км төмөр замыг холбож чадна. Хэрэгжүүлж болох төмөр замаасаа эхэлж барих хэрэгтэй.

                      Ложистик сайн байвал улс аяндаа хөгжинө

Хятад улсын төмөр замын сүлжээ

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар монгол улс автозамын хөгжлөөрөө 144 орноос 121 дүгээр байранд шалгарчээ. Бараг л Африкийн орнуудын хэмжээнд дэд бүтцийн хөгжилтэй гэсэн үг. Өнөөдөр их мөнгөтэй улс биш ложистик сайтай улс хөгждөг.

Уг нь манайх “Транзит монгол хөтөлбөр”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Мянганы сорилтын цогц бодлого”, “Үйлдвэржилтийн бодлого” гээд том том бодлогууд гаргадаг ч хэрэгжүүлэгчид нь зам тээврийн улсуудаа сонссдоггүй болохоор дэд бүтцийн хөгжил ийм дорой түвшинд байна.

Зам тээвэр хойно хаягдсаар байгаад хоцорчихсон.