С.Одонтуяа: Хүүхэд, залуус маань ирээдүйд эх, орныхоо төлөө "за" гэж хэлнэ гэдэгт итгэдэг
Монгол улсын их хурлын гишүүн С.Одонтуяа
2013.05.16

С.Одонтуяа: Хүүхэд, залуус маань ирээдүйд эх, орныхоо төлөө "за" гэж хэлнэ гэдэгт итгэдэг

Хөтөлбөрийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөтөлбөрийг одоогоор нийслэлд хэрэгжүүлж байгаа юм байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хүргэх талаар төлөвлөсөн ажил бий юу?

Өнгөрсөн гуравдугаар сараас энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 250 эрэгтэй, Баянзүрх дүүргийн 250 эмэгтэй сурагч хамрагдаад байна.

Ирэх наймдугаар сарыг дуустал нийслэлийн зургаан дүүргийн 14-16 насны 3300 хүүхдийг хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байна. Энэ ондоо багтаж орон нутгаас мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэж улсын хэмжээнд зохион байгуулахыг зорьж байгаа.

-Хүүхдүүдэд сургалт явуулах юм байна. Орон нутгийн хүүхдүүдийг хамруулахад багагүй хөрөнгө шаардах байх. Сургууль, гэр бүлийн орчинд нь хэрэгжүүлэх боломжтой юу?

Хүүхдүүдийг олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хоёроос дөрвөн хоногийн шаталсан сургалтад хамруулна.

-Хүүхдүүдийг олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд хоёроос дөрвөн хоногийн шаталсан сургалтад хамруулах юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд үйл явдалд оролцохдоо шинэ, мэддэг, чадвар, дадлыг олж авч байгаа юм. Мэдээж, гэр болон сургуулийн орчинд зохион байгуулахад болохгүй гэх зүйлгүй.

-Сургагч багш нарыг хэрхэн сонгож, бэлтгэж байна вэ?

-Монголын скаутын холбооноос бэлтгэсэн 25 сургагч багш хүүхдүүдтэй ажиллаж байна.

-Хэлэлцүүлгийн үр дүнгээс юу хүлээж байгаа вэ?

-Дэлхийн бусад оронд энэ төрлийн хөтөлбөрт төрөөс нь онцгойлон ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө ч зарцуулдаг. Сүүлийн үед манайд сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарах болж. Үүнээс сэргийлэх гол арга хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх. Хүүхэд, залуучуудынхаа төлөө бид өнөөдөр “За” гэж хэлбэл ирээдүйд тэд маань эх орныхоо төлөө “За” гэж хэлнэ гэдэгт би итгэдэг.