Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
2013.05.16
Бага сургууль барих хөрөнгийг Засгийн газар шийднэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар өчигдөр “80 бага сургууль барих” ажилд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ онд III, XI сургуулийн шинэ барилгын ажил дуусна.
Улаанбаатар хотод барих 80 бага сургуулийн байршлыг саяхан НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж баталсан. Эдгээр сургуулийг ойрын хугацаанд барих тал дээр Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран ажиллахаар болж, хөрөнгө оруулалтыг 100 хувь шийдэхээр талууд харилцан тохиролцож байгаа юм.
Мөн энэ онд III, XI сургуулийн шинэ барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгах юм байна.