МАН-ын бүлэг Ерөнхий сайдын мэдээллийг сөргүүлж илтгэл тавина
МАН-ын бүлэг хуралдав
2013.05.13

МАН-ын бүлэг Ерөнхий сайдын мэдээллийг сөргүүлж илтгэл тавина

МАН-ын бүлэг хуралдаж УИХ-д сүүлийн үед болсон үйл явдал болон ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлыг ярилцлаа.

Энэ долоо хоногт МАН-ын бүлэг 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Урьд нь төсвийн хөрөнгийн мэдэгдэлийг хэлэлцээд,  өнгөрсөн хугацаанд төсвийн хариуцлагын тухай болон хэд хэдэн хуулийг шинэчилсэн юм.

Тиймээс энэ асуудалд бүлэг онцгой анхаарч байгаа хэмээн мэдээллээ. Засгийн газрын үйл ажиллагаа үндсэндээ УИХ-ын хяналтаас гарсан хоёр төсөвтэй болсон, мөн их хурлын зүгээс бүрэн эрхийн дагуу хяналт тавьдаг ч олонхийн саналаар эсэргүүцэлтэй тулгардаг гэдгийг хэлж байлаа. 

Энэ долоо хоногын сүүлчээр Ерөнхий сайд 1.5 тэрбум ам долларын талаар засгийн газрын үнэт цаасны зарцуулалтын талаар мэдээлэл хийнэ. Манай намын зүгээс ерөнхий сайдын мэдээллийг сөргүүлж илтгэл тавихаар төлөвлөж байгаа боловч бидэнд хэрэгтэй тоо баримтыг гаргаж өгөхгүй нууцлаад байна.

Удахгүй 6 сарын дундуур анхны хүүний төлбөр хийгдэнэ гэдгийг саяхан УИХ дээр мэдээллэсэн.

Бондыг хэн ямар үнээр авсан, цааш нь гуравдагч этгээдэд зарах эрхтэй эсэх мэдээллийг лавлана.  Удахгүй 6 сарын дундуур анхны хүүний төлбөр хийгдэнэ гэдгийг саяхан УИХ дээр мэдээллэсэн. Үүнээс өмнө Монгол улс ямарч төлбөр хийгдэхгүй мэт ярьж байсан юм.

МАН-ын бүлэг  сонгуулийн ажилд анхаарлаа хандуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт аймаг нийслэлийн сонгуулийн хорооны төлөөлөлийг батлан, Сонгуулийн ерөнхий хорооноос тойргын хороодыг томилсон билээ.

Сонгуулийг зохион байгуулах комиссын  80 гаруй хувь нь АН-аас санал болгосон, Ардичлсан намын сонгуульд маш идэвхитэй ажиллаж байсан хүмүүс их томилогдсон байна. Мөн тойргын хороонд  түр орлон гүйцэтгэгчийг томилсон гээд хэтэрхий улс төржсөн гажууд зөрүүтэй хүмүүсийг томилсон байна.

Үүнийг байнгын хороо дээр сонгуулийн ерөнхий хороо тойргын хороог ямар зарчмаар томилсоноо зарлаж сонсгол хийхийг хүсч байгаа хэмээн МАН-ын бүлэг мэдээллээ.