Д.Батцогт: Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах ёстой
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.05.13

Д.Батцогт: Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах ёстой

УИХ-ын гишүүн Д.Батцогтоос асуулгынх нь талаар лавлалаа.

-Хөшөөтийн уурхайтай холбоотой асуулгын тань УИХ хэлэлцлээ. Хариулт санасан хэмжээндээ хүрэв үү?

-Хөшөөтийн уурхай зогссоноос болж Ховдын ард түмэнд олон хүндрэл гарч, надад удаа дараа нөхцөл байдлаа хэлсэн. Тиймээс би УИХ-д энэ талаар асуулга тавьсан.

Хөшөөтийн уурхайн асуудлаар Засгийн газрын зүгээс тодорхой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийж, стратегийн ордод оруулахаар тохирсон гэж чуулганы хуралдаан дээр хэлж байна.

Хамгийн гол нь Монгол Улс, ард түмэн, Засгийн газраа их хэмжээний өрөнд оруулахгүйгээр л асуудлаа шийдэх ёстой. Ингэж гэмээнэ Монгол төр хувь эзэмшиж тэр хэрээр ард түмэн ашиг орлого хүртэнэ.

-Стратегийн орд газрын жагсаалтад Хөшөөтийн уур- хайг оруулах шаардлагатай гэж та үзэж байгаа юу?
Энэ бол Монголын хөгжилд хувь нэмэр оруулахуйц том орд.

-Хөшөөтийг стратегийн ордод оруулахыг Ховдын төдийгүй Монголын ард түмний дийлэнх нь хүсч байгаа. Энэ бол Монголын хөгжилд хувь нэмэр оруулахуйц том орд. Тэгэхээр стратегийн ордод оруулж байгаа нь гээд хамгийн гол нь өрөнд орчихгүй л байх хэрэгтэй.

-Хэрэв оруулбал “Мо Эн Ко”-ийн гаргасан хөрөнгийг Засгийн газар тодорхой хувиар эргүүлэн төлнө. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Шууд булаагаад авчихаж болохгүй. Гэхдээ Засгийн газрын түвшинд яг юу яригдаж байгааг би сайн мэдэхгүй. Би улсыг өрөнд оруулчих юм биш биз л гэж асуусан. Салбарын сайд нь үгүй гэж байна.

Ямар ч гэсэн гаргаж байгаа баялгаасаа суутгах маягаар зохицуулах механизм байхыг үгүйсгэхгүй.