Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөг болгох санал хүргүүлжээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөг буюу цагт 1425 төгрөгнөөс багагүй байхаар тогтоох урьдчилсан саналыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлжээ.
МҮЭХ-ноос уг үндэслэлийг гаргахдаа ойрын хоёр жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж буй доорх үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.
Одоогийн улсын дундаж цалингийн 40 хувь буюу 239400 төгрөг болгох шаардлагатай гэж үзжээ.
Тодруулбал 2007 онд улсын хэмжээний дундаж цалинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 52 хувийг эзэлж байсан бол 2010 онд 32 хувь болж буурсан.
2012 оны эцэст улсын хэмжээний дундаж цалин 598.5 мянган төгрөгт хүрч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2011 онд шинэчлэн тогтоосноос хойш 257.0 мян.төг буюу 75.2 хувиар өссөн боловч улсын хэмжээний дундаж цалинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний эзлэх хувь 23 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй байна.
Иймд одоогийн улсын дундаж цалингийн 40 хувь буюу 239400 төгрөг болгох шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон үеэс хойших хугацаанд хүн амын хүнсний өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүн мах, төмс, хүнсний ногоо, талхны үнэ 25-76 хувиар тус тус нэмэгдсэн бөгөөд энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг даруй нэмэгдүүлэх үндэслэл болно гэжээ.
Хөдөлмөрийн яам энэ саналтай танилцаж, Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрээр ярилцах юм