Г.Баярсайхан: Манай улс эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байна
Эрчим хүч хэмнэх асуудал нь дан ганц нэг салбарын бус улс орны нийгэм эдийн засгийн бүх салбарт хамааралтай асуудал юм. Өөрөөр хэлбэл эрчим хүчийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулснаар нэн түрүүнд байгаль орчноо хамгаалж, тогтвортой хөгжлийг хангах, шинэ эх үүсвэр, шугам сүлжээ, дэд станц барих, хөрөнгө оруулалт болон аж ахуй нэгж байгууллага, хувь хүмүүсийн эрчим хүчний зардлыг багасгах ач холбогдолтой.
Эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ, засгийн газар болон төрийн бусад байгууллагын бүрэн эрхийг тусгасан юм. Тиймээс УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан:
Улаанбатар хотод байгаа зөвлөлтийн гэх орон сууцнууд дулаан их алддаг. Эрчим хүч хэмнэхийн тулд хамгийн түрүүнд дулаан алдаж байгаа аж ахуй нэгж, орон сууцыг дулаалах хэрэгтэй. Дулаан алдаж эрчим хүч их хэрэглэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болох учир дулаан алдалтыг зохицуулж чадвал урамшуулал олгох талаар яригдах хэрэгтэй байгаа.
Улаанбатар хотод байгаа зөвлөлтийн гэх орон сууцнууд дулаан их алддаг.
Манай улс 2025 онд сэргээгдэх эрчим хүчийг 20 хувь хүргэнэ гэсэн зорилго тавьсан. Тиймээс эрчим хүч хэмнэлтийн хууль цаг үеэ олсон ажил болж байна.
Энэ хуулийн төсөл хэрэгжсэнээр олон асуудлыг нааштайгаар шийдэн эрчим хүчний салбарт ихээхэн ахиц гаргана гэж найдаж байгаа. Манай улс эрчим хүчний хувьд ОХУ-с хараат, эрчим хүчний хомсдолтой байгаа. Хууль хэрэгжсэнээр иргэд өөрсдийн хэрэглээндээ хяналт тавих шаардлагатай болно.
5-р цахилгаан станц барих талаар тодорхой шийд хэзээ гарах бэ?
Дулааны цахилгаан станц барих талаар тодорхой шийд гараагүй учир дотоодын хэрэгцээг хангахын тулд гадаадаас тусламж авах нь бараг тодорхой болж байна.
2014 он гэхэд эрчим хүчний хомсдолд орох нь тодорхой болчихлоо. Тэгэхээр томоохон сэргээгдэх эрчим хүчний төслийг дэмжиж ажиллах, Шүрэнгийн усан цахилгаан станцийг дэмжих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
5-р цахилгаан станц Хонхрын орионд баригдана гэж яригдаж байгааг хувьдаа дэмжихгүй бас боломжгүй гэж үзэж байна. Нүүрс шатааж эрчим хүч гаргах нь байгальд хортой учир шинэ тэхник технолгийг нэвтрүүлэх хэрэгтэй. 5-р цахилгаан станцыг хаана барих нь их чухал учир хүлээгдэж байна.