2013.05.07

“Шударга ёс” эвсэлд Д.Ганхуяг сайд мэдээлэл хийв

 УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын асуудал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж, Уул уурхайн сайд Д.Ганхуягийн мэдээллийг сонссон байна.

Эвслийн гишүүд төрийн үйлчилгээний албыг Хөдөлмөрийн тухай хуулиар, улс төрийн албан хаагчийн албан тушаалыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.

Мөн Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулахаар төсвөөс 36 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлөөр олгосон ч үүнээс 11 тэрбум төгрөгийг л эргэж төлсөн байна. Тиймээс энэ асуудлыг хянах шаардлагатай гэжээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэдэнд 2016 онд Дархан-Уул аймагт ашиглалтад орох нефть боловсруулах үйлдвэрийн ажлын явцын талаар мэдээлжээ. Эдүгээ бэлтгэл ажлаа хангаж, санхүүжилтээ шийдэж буй аж.