Дархан-Газрын тосны боловсруулах үйлдвэрийг 2015 онд барьж дуусгана
Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гаргаж, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Тус үйлдвэр нь шатахууны өнөөгийн үнийг 6-8 хувиар хямдруулсан нөхцөлөөр борлуулахад үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалтаа 4 жилийн хугацаанд нөхнө гэнэ.
Дархан-Уул аймагт жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг барьж байгуулах ажлыг 2015 онд багтаан дуусгах арга хэмжээг авч ажиллахыг Уул уурхайн сайдад, Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зээлийн хэлэлцээрийг Японы холбогдох банктай энэ оны 2 дугаар сард багтаан хийхийг Эдийн засгийн хөгжлийн сайд нарт үүрэг болголоо.
Үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр Японы “Тоёо инженеринг” корпораци хамгийн сүүлийн үеийн технологиор, Монголын туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотой барьж байгуулна.