Хүйтэн дайны ачаар хөгжсөн
«Силикон Волли»-ийн газрын зураг
2012.10.11

Хүйтэн дайны ачаар хөгжсөн

«Силикон Волли» буюу Цахиурын хөндийг хүмүүс уран зөгнөлт кинонд гардаг шиг шилдэг техник технологийн гайхамшиг, бараг л гудамжуудаар нь нисдэг машин зөрөлдөж, ресторануудад роботууд үйлчилдэг гэж боддог. Гэвч энэ нь Калифорнийн хойд хэсэг, Сан-Францискогийн өмнөд нутагт орших нэгэн район аж. Гаднаас нь харахад Америкийн жирийн нэг хот шиг ч энд «Женераль электрик», «Хьюлетт Пэкард», «Оракл», «ИйстмэнКодак», «Ксерокс», «Эппл», «Майкрософт», «Мэкинтош» зэрэг технологи, цахим үйлдвэрлэлийн тэр ч бүү хэл НАСА-ийн мэргэжилтнүүд ажилладаг.

Тиймээс Цахиурын хөндийд зочилсон хүмүүст энэ газар зөгнөлт мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй. Эрдэмтэн шинжлэх ухаанчид хойд Калифорнийн өчүүхэн «таун»-ыг дэлхийн шинжлэх ухааны төв хэмээн нэрлэдэг нь хоосон магтаал биш.

Учир нь өдгөө хүн төрөлхтнийг байлдан дагуулж буй «I-Phone 5», эсвэл хүнээс ч ухаантай гэгдэж буй цахим программууд энэ хөндийгөөс төрөн гарчээ. Тэрнээс гадна элдэв зэвсэг, хөнөөлт технологиудын эх үүсвэр ч энд зохиогддог. Цахиурын хөндийн түүхийг сөхвөл, АНУ-ын Засгийн газар технологийн дэвшилтэт үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд бүхэл бүтэн мужийг үүнд зориулах ёстой гэж байжээ. 1940-өөд оны дунд үеэс яригдсан эл асуудал эхэндээ төдийлөн амжилтад хүрээгүй гэдэг. Харин Стэнфордын их сургуулийн удирдлагууд өндөр технологийн туршилт, инженерийн швлдэг шийдлүүдийг гарган авах удыг сургуулийнхаа бааз н хийж эхэлсэн байна.

siliconmap
Ингээд 1950 онд Стэнфордын Их сургуулийн эрдэмтэн Фрэдерик Тэрман Цахиурын хөндийг шинжлэх ухааны хот болгох төлөвлөгөөгөө танилцуулснаар өнөөгийн «Силикон Волли»-гийн суурь тавигдсан байна. Гэхдээ 1980 оныг хүртэл Цахиурын хөндий зэвсгийн үйдвэр болон хувирсан. Учир нь, АНУ тэргүүтэй барууны орнууд социалист системийн эсрэг тууштай арга хэмжээ авахаар шийдсэн бөгөөд үүний илрэл нь технологийн дэвшлийн өрсөлдөөн байв. Ялангуяа сансар огторгуйг эзэмших их аян өрнөж, сансрын технологиор хөөцөлдөж эхэлсэн нь хүйтэн дайны цаг үеийг улам хурцатгаж байсан гэдэг. Үүнээс харахад Калифорнийн цахиурлаг хөндий дэлхийн шинжлэх ухааны төв болтлоо хөгжихөд хүйтэн дайны нөлөө асар их байжээ.

Өдгөө Цахиурын хөндийд 280 мянган эрдэмтэн, нарийн мэргэжилтэн, ажилладаг бөгөөд жил бүр 300 мянган" төрлийн өндөр технблогийн бүтээгдэхүүн зах зээлд гаргадаг аж. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.