МҮЭХ ирэх долоо хоногоос шинэ ерөнхийлөгчтэй болно
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит хурал ирэх сарын 6-нд болно.
2013.05.28

МҮЭХ ирэх долоо хоногоос шинэ ерөнхийлөгчтэй болно

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит их хурал ирэх сарын 6-нд болж шинэ ерөнхийлөгчөө сонгоно. МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар нэр дэвшигчдийн саналыг энэ сарын 31-ний 17:00 цаг хүртэл авна гэж байсныг маргааш буюу 29 болгон наашлуулсан байна.

Холбооны эрхэм зорилго нь үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх замаар гишүүд, иргэдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхэд оршдог.

Тиймээс энэхүү холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хүн нийгэм, улстөрд нэр нөлөө бүхий хүн байх ёстой гэдгийг ажиглагчид хэлж байна.