2012 он нүүрсний салбарынханд хүндхэн жил болж одоо ч хямрал үргэлжилсээр.
2013.04.26

Д.Дамба: Уул уурхайн салбарын эрх зүйн орчин тогтворгүй байна

2012 он нүүрсний салбарынханд хүндхэн жил  болж одоо ч хямрал үргэлжилсээр. 

Хэдийгээр манай улс 170 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ч дэлхийн зах зээл дээрх үнэ буурч олон ч уурхай үйл ажиллагаагаа түр зогсооход тулаад байгаа. 

Хэрвээ нүүрсний экспорт зогсвол нэн яаралтай нүүрснээс шингэн түлш гаргаж авах юм уу өөр эдийн засгийн эх үүсвэрийг бий болгох шаардлагатай юм.

Гурван жилийн өмнө манай улсын импортын гол бүтээгдэхүүн зэсийн баяжмал байсан бол 2010 оноос томоохон нүүрсний уурхайн үйл ажиллагаа эхэлсэнээр нүүрс гэх бүтээгдэхүүн монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж эхэлсэн.

Ингээд нүүрснээс шалтгаалж манай улсын гадаад худалдааны нийт эргэлт ДНБ-ээс давж , экспортын хэмжээ энэ гурван жилийн хугацаанд үлэмж хэмжээгээр нэмэгдэж таван саяаас 25 сая тонн болтлоо өссөн.

Нүүрсний гол худалдан авагч Хятадын эдийн засаг сайжрахгүй байсаар нүүрс импортлох нь багассан.

Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба:

Төрөөс баримталж байгаа бодлого, Уул уурхайн салбарын эрх зүйн орчин тогтворгүй байгаа байдал бас их нөлөөлж байна. Тухайлбал ашигт малтмалын хуулийг өөрчлөх тухай бараг хоёр жил яригдсан ч одоо болтол өөрчлөгдөөгүй байгаа.