Д.Батцогт Уул уурхайн сайдад асуулга тавилаа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Батцогт
2013.02.06

Д.Батцогт Уул уурхайн сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Д.Батцогт Уул уурхайн сайд Д.Ганхуягт хандан таван зүйл бүхий асуулгыг хүргүүлжээ. Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутагт орших Хөшөөтийн нүүрсний уурхайг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мон Эн Ко” компани эзэмшдэг. Харин орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд уг ордыг стратегийн ордод хамруулах шаардлага, хүсэлтээ илэрхийлсний үр дүнд салбарын яам нь тус ордын үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.

Тус тойргоос сонгогдсон УИХ- ын гишүүн Д.Батцогтод иргэд сонгогчдоос цаашид уурхайн хувь заяа хэрхэх талаар асуултыг удаа дараа ирүүлсээр байгаа гэнэ. Тиймээс тэрбээр уг ордын талаар Засгийн газар, харъяа яамнаас ямар арга хэмжээ авах гаж байгаа талаар мэдээлэл авах шаардлага гарсан тул ийнхүү Д.Ганхуяг сайдаас хариулт хүсчээ. Асуулгын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг дуулгалаа.