2012.09.19

Нүүрсний цооногууд хэдийнэ ачаалалтай ажиллаад эхэлжээ

Налайхын төвөөс ураг­шаа хоёр, гуравхан км яваад хүрдэг хөндий хүн, машины хөлд дараг­даж эхэлжээ. Өдрөөс өдөрт сэрүү орж байгаа болохоор нүүрс олбор­лог­чид өдөр шөнөгүй ажил­лах болсон байна. Энэ талаар сурвалж­ла­хаар Налайх явлаа. Хуу­чин уурхай ажиллаж бай­сан хөндий тэр чигээрээ шинэ, хуучин цооног бол­чи­хож. Эхний таарсан цооног руу яваад очлоо.
Өөдөөс хүрз мөрлөсөн гурван залуу алхаж явна. Цооногоос гарч ирж байгаа болов уу гэмээр өнөөх залуус бидэн дээр хүрч ирэв. Нүүрс ухаж байгаад гарч ирсэн нь илт. Нүдэнд нь нүүрсний хог орж, уруул нь хав хар болжээ. Тэднээс ганц нэг зүйл тодруулах гэсэн ч "Та нар биднээс биш төр засгийн удирд­ла­гуу­даас сурвалжлага ав. Бид нар энэ хөндийдөө мөрөөрөө ажлаа хийгээд явчихаж чадна. Ямар ч байсан дэргэдүүр зүв зүгээр яваа залууг алчихгүй. Энд газар доор ажиллаж байгаа ч гэлээ орой бүр мэдээ үзнэ. Өдөр бүр л хайран сайхан залуус золгүй байдлаар амиа алдах юм. Бодохгүй байя гэсэн ч бухимдаад байна" гээд нэлээн ширүүхэн ярьж гарав. Тэд­нээс өөрсдийнх нь ажлын талаар асуухад "Бид яахав дээ. Эндээ нүүрсээ малтаад амьдраад л бай­на. Сонин юм юу ч алга" гэв. Тэд­нээс салаад цооногийнхоо аман дээр тамхи татаж суугаа залуу дээр очлоо. Тэрээр энд ажиллаад гурав хонож байгаа гэнэ. Дүү нь шинэ цооног гаргахаар ажиллаж байгаа тул туслахаар иржээ. Цооногийн дэргэдүүр шавар, чулуу, нүүрсний хог зэргийг овоолчихож. Дүү нь найзтайгаа хоёр сар ухаад 30 метр гүн болгосон гэж байлаа. Амсар нь хааш хаашаа нэг метрийн өргөнтэй ажээ. Цаашаа арав гаруй метр ухвал нүүрсэндээ хүрчих байх гэж байна. Бид ярилцаад сууж байтал нүхнээс хүн дуудах чимээ гарав. Тэгтэл өнөөх залуу ч ухасхийгээд цаашаа гүйн цооногийн амнаас хоёр, гурван метрийн зайтай байх либотик руугаа гүйгээд эргүүлж гарав. Либотик гэдэг нь газар доороос ухсан зүйлээ чирч гарга­даг зүйлийг хэлдэг ажээ. Ингээд либотикоо тогонд залгаж авто­ма­таар хэд хэдэн удаа эргүүлэхэд цооногоос гэрэл тусч эхлэв. Газар доор орсон дүү нь дунд зэргийн хэмжээтэй тэвшин дээр суучихсан гарч ирж байгаа нь  тэр ажээ. Тусаад байсан гэрэл нь малгайных нь дээд талын гэрэл юм байна. Тэр хоёр гаргаж ирсэн шороогоо овоо­лоостой хог руу асгаж байлаа. Мөн тэрээр тэвшин дээрээ 20 литрийн хуванцар савтай зүйл тавьж ирсэн нь хав хар ус байв. Тэдний ухаж байгаа газар ус ихтэй хэсэгтээ явж байгаа учраас ийнхүү усыг нь шавхаж байгаа ажээ. Ингээд гаргаж ирсэн шороогоо буулгачихаад тэвшээ аваад дахин газрын гүн рүү яваад орчихлоо. Энэ мэтчилэн долоо хоног ухах юм бол  нүүрсэн­дээ хүрчихнэ хэмээн ярьж байсан. Ухаж байгаа цооногийг гаднаас нь хара­хад хэзээ дээрээс нь нураад ирэх бол гэмээр харагдаж байв. Лав л гаднаас нь харахад ямар нэгэн бэхэлгээ, тулаас гэхээр зүйл юу ч харагдаагүй. Аюулгүй байдлаа хэрхэн хангадаг юм бэ гэхэд "Бэхэл­гээ хийж байгаа. Битгий муу юм яриад бай" гэж байна.

Тэдний цаахна байх бас нэг аман дээр очлоо. Эдний гадаа дөрвөн "Портер" машин дугаар­лаад зогсчихож. Цооногийн дээр гурван залуу зогсоод гаргаж ирсэн нүүрсээ шигшин машинд ачиж байв. Мөн л хувиараа ажилладаг залуус юм байна. Тэднийг ахалж ажилладаг бололтой хижээл нас­ны эр өөрийгөө Баяраа хэмээн та­нил­цуулсан юм. Тэрээр энэ хөн­дийд олон жил олборлолт явуулж бай­гаа ажээ. Өөрийгөө гавьяат уур­хайчин шүү хэмээн хошигнож байв. Тэд­нийх нэг "Портер" нүүр­сийг 160 мян­ган төгрөгөөр зардаг ажээ. Олон жил үйл ажиллагаа явуулж бай­гаа учраас нүүрс байнга авдаг хү­мүүстэй болчихсон гэж байв. Чен­жүүд эднийхээс 160 мян­гаар ху­далдаж авсан нүүрсээ хотод очоод 260-280 мянган төгрөгөөр зар­даг гэнэ. Цооногийн ам руу ша­гайж үзлээ. Түрүүчийнх шиг хоосон ха­ранхуй нүх л харагдаад байв. Нур­чихдаггүй юм уу гэхэд "Дотроо бэхэлгээтэй. Гэхдээ энд бэхэлгээ хийх мод тэр бүр олдоод бай­даг­гүй. Тиймээс боломжийнхоо хэрээр аюулгүй ажиллах нөхцөлөө ханга­даг" гэлээ. Энд ажилладаг хүмүүс зэр­гэлдээх гэрт байрладаг гэсэн. Гэр нь хол байдаг учраас тэндээ хоолоо хийж идээд хонодог гэж байв. Угаасаа ажил нь өглөө най­ман цагт эхлээд үдэш 21 цаг өнгө­рөөж дуусдаг гэж байлаа. Баяраа­тай ярилцаад зогсож байх хооронд нэг машин нүүрсээ ачиж аваад хө­дөлсөн бол дахин хоёр ч "Пор­тер" нэмэгдэж байгаа хараг­дана лээ.

ИнгээддугаарланзогсохмашиныжолоочЧ.Ганболдтойярилцлаа.
-Нүүрсэрэлтихтэйбайнауу. Жолоочнархононөнжинзогсожбайгаагэсэн?

-Одоохондоо гайгүй байгаа. Аравдугаар сар гараад л ченжүүд энүүгээр чинь шавчихна шүү дээ. Заримдаа энд чинь хоёр, гурав хонож байж ганц машин нүүрстэй буцах тохиолдол ч гарна. Гэхдээ хүн бүр нүүрсээ зөөдөг цооногтой байдаг юм. Тэднээсээ аваад сур­чих­сан байдаг. Би өчигдөр орой ирсэн. Өнөө оройдоо нүүрсээ ачаад буцчих байх. Дараалал одооноос л ид эхлэх гэж байна даа.

-Эндээсхудалдажавсаннүүр­сээхаанааваачижөгдөгюмбэ?

-Манай боссууд эднийхтэй гэрээтэй. Би жолооч хийдэг юм. Эндээс нүүрсээ ачуулаад "Цайз"-ын түлээ, нүүрсний зах дээр аваачна. Тэндээ борлуулчихаад буцаад наашаа давхичихдаг юм. Одоохондоо гадаа дулаахан бай­гаа болохоор гүйлгээ тийм ч сайн­гүй байна. Гэхдээ мөнгөний бо­ломж­той хүмүүс үнэ нь гайгүй байгаа дээр худалдаад авчихдаг болохоор нэг хоёр хоногтоо зарагд­чихдаг юм.

-Эндээсхэдэдаваадхотодхэдээрзардагюмбэ?

-Газар дээрээс нь 160 мянгад авч байна. Гэхдээ анхны цас орсны маргаашаас эхлээд хүйтний эрч чангарах тусам таваас арван мян­гаар нэмэгдээд явна шүү дээ. Одоо­хондоо нэг "Портер" нүүрс 260 мянга гэж байгаа. Сайн овоолоос­той нь 300 мянга хүрч байх шиг байна.

Налайхын урд хөндий тэр чигээ­рээ ухаж төнхсөн цооног ажээ. Зарим нь хооорондоо 200 хүрэхгүй метрийн зайтай юм. Хуучин нүүрс­ний уурхайн барилгын хойхно талд байх цооног дээр ирэв. Тэр хавийн бусад цооногийг бодвол арай олон техниктэй, олон ч хүн ажиллаж байв. Хоёр цооногийн голд байх гэрийн гадаа хэсэг хүмүүс цайлж байлаа. Уг гэр манаач айлынх юм байна. Компани учраас тэнд ажил­лаж байгаа залуус каск өмссөн байгаа харагдана лээ. Харин хэд хэдэн согтуу залуус гэр, цооног хоёрын хооронд гуйвж дайван явж байсан юм. Энэ цооногийн дэргэд гурван "Портер" машинаас гадна ачааны чиргүүлтэй хоёр ч "ЗИЛ-130", "Камаз" машин зогсож бай­сан. Тэд өчигдөр орой ирээд өнөө­дөр нүүрсээ ачуулан буцах ажээ.

ЭндажилладагЧ.Амарсайхангэхзалуутайярилцлаа.
-Танайцооногбусдыгаабод­волтехникхэрэгсэлсайтайюмшигбайна. Аюулгүйажиллахнөхцөлхэрбайдагюмбэ?

-Компани учраас ийм байхаас аргагүй. Манайх энэ хавьдаа л хамгийн сайн ажиллах нөхцөлтэй газар байх. Ядаж л касктай, бээ­лий­тэй. Бусад газрууд чинь хэцүү шүү дээ. Маргааш амьд байх эсэх нь эргэлзээтэй нөхцөлд ажиллаж байгаа хүн энэ хөндийд олон байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд манайхаас хойшоо байдаг цооногт хоёр хүн нас барсан гэсэн.

-Юунаасболсонюмбол. Хүннасбарлаагэхэдчимээгүйөнгөр­чихдөгюмуу?

-Цооногт агааржуулалт хийдэг сэнс гэж байдаг. Гэтэл тийм сэнсгүй цооногт ажиллаж байгаад нас барчихсан юм билээ. Газар доор 400 метрийн гүнд агаар байхгүй шүү дээ. Тиймээс агааржуулалтын сэнс хэрэглэдэг юм. Тэр сэнс байх­гүйгээс бүтээд үхчихсэн юм билээ. Гэхдээ агааржуулах сэнстэй газар цөөхөн дөө. Хэдэн гайгүй компанид л байдаг юм. Ер нь тэгээд цооногт ажиллаж байгаа хүмүүс аюулгүй ажиллах баталгаагүй шүү дээ. Хүн нас барлаа гэхэд тэгсхийгээд чи­мээ­гүй өнгөрчихнө. Ар гэрийнхэнд нь таван цаас атгуулаад л бол­чихдог.

-Аюулгүйажиллагааныстан­дартямарбайхёстойюмбэ. Жишээньбэхэлгээгхэрхэнхийдэгвэ?

-Ядаж л газар дор орж байгаа хүндээ каск өмсүүлчих хэрэгтэй ш дээ. Энэ хөндийд ойролцоогоор 200 цооног үйл ажиллагаа явуулж байгаа байх. Тэдний 150 орчимд ажиллаж байгаа хүмүүс саравчтай малгай өмсөөд ямар ч бэхэлгээгүй ам руу орж байгаа. Ингэж ажиллаж байгаа нь дандаа хувь хүмүүс. Тэд хэнтэй ч гэрээ хийдэггүй. Танил хүмүүсээ авчраад ажиллуулчихна. Тиймээс үхсэн ч ар гэрийнхэн нь гомдол гаргаад байхгүй. Гэтэл уг нь бол нэг метр тутамд тулгуур мод босгож бэхэлгээ хийдэг.

-Тулгуурмодоохаанаасбэлтгэдэгюмбэ. Ихэнхцооногбэхэлгээгүйюмшигхарагдажбайсан?

-"Хөх дөрвөлжин" гэдэг компани манай эндхийн цооногуудад бэхэл­гээний мод нийлүүлдэг. Бас байнга ирээд байхгүй ээ. Хаа нэг хоёр тэвш модтой ирдэг юм. Тэр нь энэ олон цооногт хүрэлцэхгүй. Бүгдээрээ хувааж авна. Тэгээд хувь хүмүүс бараг 10 метрт нэг бэхэлгээ хийж байгаа байх.

-Янзбүрийносолболлоогэхэдяадагюмбэ?

-Эхлээд өөрсдөө гаргах гэж үзнэ. Осол, нуралт байнга л гарч байдаг болохоор нуралт боллоо гэхэд хүнээ яаж гаргахаа бараг шахуу мэддэг болчихсон. Орол­доод хүчрэхгүй бол Налайхын "Уул уурхайн аврах анги" дуудна. Эн­дээс хоёр гуравхан км-ийн зайтай болохоор хурдан ирдэг юм.

Налайхын хөндийд хувиараа цооног гаргаж байгаа хүмүүсээс аюулгүй ажиллах нөхцөлийн талаар асуух ч хэрэггүй байв. Тэд бараг л аз мэднэ дээ гээд харанхуй нүх рүү ордог ажээ. Наймдугаар сарын сүүлээс ажилдаа орсон тэд гуравдугаар сар хүртэл цооногтоо ажилладаг гэж байлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.