"Эв нэгдэл" хөтөлбөр
2013.06.06

Дотоод авлига улсыг мөхөөдөг

“Эв нэгдэл” хөтөлбөрийн ээлжит дугаараар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хоригуудын хэрэгжилт, үр дүнг танилцууллаа. Тэрээр 2010 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байх үед өөрийн нэмэгдэл цалингаас татгалзаж хориг тавьсан.

Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн санаачилгаар оюутнуудад 70 мянган төгрөг олгогдож эхэлсэн. Энэхүү оюутны тэтгэлэгийн үр дүнгийн талаар оюутнууд болон эцэг эхчүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын газар нутгийн 44 хувийг хамарч байсан лицензийн тоо 13,6 хувь болж буурсан.

Мөн Ц.Элбэгдорж монгол хүн бүрийн эрх ашигт нийцсэн бас нэгэн хоригийг тавьсаны үр дүнд Монгол Улсын газар нутгийн 44 хувийг хамарч байсан лицензийн тоо 13,6 хувь болж буурсан. Түүнчлэн тэрээр авлигатай тэмцэх үйл хэрэгт эрчимтэй ажиллаж байна.

Түүний авлигатай тэмцэх үйл хэргийн талаар УИХ-ын дарга З.Энхболд, МУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга М.Батчимэг, Доктор Ч.Хурц, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, иргэн Б.Лхамжав нар ярилаа.