УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.06.07

Ж.Батсуурь: Тогтоолын төслөө татаж авах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Уг тогтоолын төслийг эсэргүүцэж үг хэллээ. Төсвийн орлого тодорхой хэмжээгээр хүндрэлтэй байгаа цаг үед зарим оронд томоохон хотуудад хүртэл консул, төлөөлөгчийн газар нээх асуудлыг ажлын ачаалал гээд олон талаас нь бодож үзэх шаардлагатай.

Хэдийгээр Монгол Улсын гадаад харилцаа өргөн хүрээнд хөгжиж байгаа ч зарим улс оронд хэд хэдээр нь ер нь бүх улс орон, хотуудад консул, төлөөлөгчийн газар нээх эдийн засгийн боломж, эдийн засгийн болоод худалдааны харилцаа төдийлөн их байхгүй байгаа.

Тиймд тооцоо судалгаагаа үүнтэй уялдуулан нарийвчлан дахин авч үзэх хэрэгтэй гэлээ.