Анх удаа 1000 хүүхэд нэгэн зэрэг бий биелгээ хийв
Арвайхээр хотын төв талбайд 1000 хүүхэд нэгэн зэрэг үндэсний бий биелгээ хийжээ.
2013.06.10

Анх удаа 1000 хүүхэд нэгэн зэрэг бий биелгээ хийв

“Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах зорилгоор БШУ-ы сайд Л.Гантөмөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын дунд сургуулиудаар зочилжээ.

Энэ үеэр Арвайхээр хотын төв талбайд 1000 хүүхэд нэгэн зэрэг үндэсний бий биелгээ хийж, сурсан авьяасаа үзүүлжээ. Энэ нь Монголд анх удаа болж байгаа гэдгээрээ онцлог ажээ.

Энэ жил 1000 хүүхэд бүжиглэж, хэр хөгжсөнөө үзүүлсэн бол дараа жил 1000 шатарчин юу чаддагаа харуулна.

“Энэ жил 1000 хүүхэд зэрэг бүжиглэж, хэрхэн хөгжсөнөө үзүүлсэн бол дараа жил 1000 шатарчин юу чаддагаа харуулах болно” гэж аймгийн багш нар амлажээ.

Өвөрхангай аймгийн 29 сургуульд 20918 хүүхэд сурч байгаагаас 40 гаруй хувь нь буюу 8134 хүүхэд өөрсдийн сонирхсон чиглэлээр авьяасаа нээн, 276 дугуйлан, секц, клубт хичээллэсэн аж.