2013.05.21

Онлайн хичээлийг 7 хоног үнэгүй үзнэ

“Master English” Ярианы англи хэлний сургуулийг танилцуулж байна.

Технологийн дэвшилд тулгуурлан, орчин цагийн шилдэг аргаар Англи хэлийг эрчимтэй сурцгаая уриатай “Master English” сургалтын төв нь монгол болон гадаад багштайгаар анхан шатны яриа, дунд түвшний ярианы англи хэл, байгууллагын сургалт, ганцаарчилсан сургалт, дүрэм яриа хосолсон онлайн англи хэлний хичээлийг чанарын өндөр түвшинд заадаг юм.

Facebook хуудсанд Like хийсэн хэрэглэгчдэд онлайн англи хэлний хичээлийг 7 хоног үзэх эрх бүхий купон бэлэглэнэ.

Онлайн хичээлийн онцлог нь ярих чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн, ихэнх контент тесттэй бөгөөд хичээлийг татаж авах, чөлөөт цагаараа сонсох боломжтой юм байна. Мөн  “Master English” сургалтын төвийн Facebook хуудсанд Like хийсэн хэрэглэгчдэд онлайн англи хэлний хичээлийг 7 хоног үзэх эрх бүхий купон бэлэглэнэ.

Энэ 7 хоногийн хугацаанд бүх хичээлийг 100% үнэгүй үзэх бөгөөд Facebook аян 2013.05.06-наас 2013.11.06 хүртэл үргэлжлэх гэнэ. Түүнчлэн танд онлайн хичээл таалагдвал 7 хоног дотроо 10,000 төгрөг (65% хямд үнэ) төлөөд 1 сар үргэлжлүүлэн сурах боломжтой. Цаашид хугацаагаа дуусахаас өмнө мөн адил 10,000 төгрөг төлөөд хугацаагаа сунгаад явах боломжийг олгож байна. Дашрамд дурьдахад тус сургалтын төвөөс Боловсрол Шинжлэх ухааны сайдын ивээл дор зохион байгуулдаг ТВ Олимпиадын бүртгэл явагдаж байгаа гэнэ.