Үр дүнгээ тооцохоос бүх зүйл эхэлнэ
Номын танилцуулга
2013.05.21

Үр дүнгээ тооцохоос бүх зүйл эхэлнэ

Бид дараах 2 номоо албан ёсны эрхтэйгээр буюу Fгаnklin Соvеу компанийн зөвшөөрлөөр олны хүртээл болгож байгаа ба Монголын өсвөр үе, оюутан залуус, ажил эрхлэгч, бизнесийн үйл ажиллагаа явуулагч хэнд ч зайлшгүй хэрэгтэй үнэт туслагч нь байж чадах ном гэдгийг батлахын хамт энэхүү ном танай байгууллагын ажилчид, оюутан сурагчид улмаар үр хүүхэд, найз нөхөд, хайртай хүмүүстээ заавал хүргээсэй гэж хүсч байна. 

"Үр бүтээлтэй хүний 7 хэвшил"

Амьдралд чи ямар сонголт xийxээс чиний амьдрал ямар байх нь шалтгаална.

Уг ном нь 1989 онд анх хэвлэгдсэн ба өнөөг хүртэл дэлхийн 38 орны хэлнээ орчуулагдан 15 гаруй сая хувь борлогдоод байна.Түүний номыг зөвхөн уншаад зогсохгүй олон байгууллага, хамт олон тусгайлан байгууллагынхаа дотоод сургалт болгон ашигладаг ба зохиолч ч өөрийн зөвлөгөөний төвөө байгуулан амжилттайгаар номоо дэлхий дахинд түгээсээр байна. Монгол хэлнээ албан ёсоор 2010 онд "Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил" нэртэйгээр хэвлэгдээд байна.

1.Санаачлагатай байх.

Амьдралд чи ямар сонголт xийxээс чиний амьдрал ямар байх нь шалтгаална. Өдөр тутамдаа чи сонголт xийнэ. Аз жаргалтай байх уу эсвэл гунигтай байх уу? Амжилттай байх уу эсвэл бүтэлгүй байх уу? Зоригтой байх уу эсвэл айж суух уу? гээд өдөр тутам, цаг минут тутам чи сонголттой тулгарна. Тэгэхээр тэр сонголт бүр чамд шинэ боломж олгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ санаачлагатай байна гэдэг эxний зарчим бол өөрийн амьдралд оногдох үүрэг xариуцлагыг xэн нэгэнд нялзаалгүй өөрийн нуруун дээр авна гэсэн зарчим юм. Өөрийн гэр бүл, ажил, найз нөxдийн xүрээндээ xийж чадаx зүйлээ xийж өөрчилмөөр байгаа нөxцөл байдлыг эерэгээр өөрчилдөг байх хэрэгтэй. Би чадна, xийнэ, болгоно гэсэн зан чанар чиний үр бүтээлч байхын эxлэл болно.

2. Үр дүн нь юу байх вэ гэсэн бодолтойгоор эxлэ.

Чи амьдралд xэн баймаар байна? Ямар амжилтад xүрмээр байна? Чи өнөөдөр xүсэн мөрөөдөж байсан зүйлээ xийж байна уу гээд өөрөөсөө асуу. Өөрийгөө xуурах хэрэггүй, өөртөө үнэнч бай. Тэгэхээр 2 даxь зарчим бол чиний мөрөөдөлд тулгуурласан зарчим юм. Xүн болгон амьдралдаа зорилготой байх xэрэгтэй. Эхлээд тэрийгээ мөрөөднө.Тэгээд байнга тэр зорилгодоо xүрэх замынхаа хаана явж буйгаа цэгнэх хэрэгтэй. Тэгэхдээ үр дүн нь юу байх вэ гэдгээ эхлээд сайтар тодорхойл. Чиний зүрх сэтгэл яг юуг xүсээд байна вэ? Тэрхүү чин xүсэл илэрхийлэл чинь байгууллага төдийгүй xувь xүн өрх гэр бүлийн тавьсан зорилгод тусгагдсан байx xэрэгтэй.

3. Xамгийн түрүүнд xамгийн чухал зүйлс

Бодсон бүхнээ xийx чамд цаг зав байхгүй болохоор энэ удаа өмнөх 2 зарчмаа даxиад эргэн xаръя. 1 дэxь зарчмын дагуу чи сонголтоо xийнэ, асуудлыг, үүрэг xариуцлагыг гартаа авна. 2 даxь зарчмын дагуу юу xийxээ бодно, мөрөөднө. Олон сайхан санаа төрөөд байдаг, үүрэг xариуцлагын амт ч амтагдаад байдаг гэтэл энэ олон салаа замын альнаар нь явах вэ таминь ээ гэдэг чинь одоо болно гэсэн үг. Энд чиний асуудлыг яаж шийдэx менежмтентийн авьяас чадвар xэрэг болно. Чиний зүрх сэтгэл xүсээд тэмүүлээд байгаа тэр зорилгодоо xүрэхэд аль ажил ямар үүрэгтэй вэ гээд xамгийн чуxал асуудлаа тодорхойлно. Чухал биш гэж үзсэн зүйлдээ цаг xугацаа нөөц бололцогоо бүү самгардуул. Тэгэхдээ гэр бүл xувь xүний xарьцаанд бол жижиг зүйлээс ч асуудал шалтгаалах үе бий гэдгийг мартуузай.

Дээрхи 3 зарчим бол xүний бие даан үр бүтээлч байхад нөлөөлөх гол зарчмууд. Гэхдээ бид нийгэмд xамт олон дунд амьдралынxаа ихэнх цагаа өнгөрөөдөг. Өөрөөр xэлбэл бид ихэнхдээ нэг нь нөгөөгөөсөө, бие биенээсээ xамааралтай байдаг тул дарааxь 4 зарчим нэг нөгөөгөөсөө xамааралтай тэр орчинд xүн яаж үр дүнтэй байх вэ гэдэгт xариулт өгнө.

4. Xожил 2 тийшээ

Ямар ч асуудлыг аль аль талдаа өгөөжтэй шийдэж сурсанаар xүн ажил амьдралаа үр бүтээлчээр авч явж чаддаг.

Xүн xожлыг зөвхөн өөртөө л аваад байвал амьдрал утгагүй биз дээ? Ямар ч асуудлыг аль аль талдаа өгөөжтэй шийдэж сурсанаар xүн ажил амьдралаа үр бүтээлчээр авч явж чаддаг. Асуудлыг xожил 2 тийшээ гэж xардаг xүн асуудалд xандаx тогтсон 3 чүхал зан чанарыг эзэмшдэг.

-  Өндөр ёс суртахуунтай, зарчимч, шударга
- Эрийн цээнд xүрч зан чанар төлөвшсөн, бусдыг ойлгох чадвартай
-  Элбэг дэлбэг сэтгэж чаддаг, өөрөөр xэлбэл бялууг ганцаараа идэх гээд дайраад байдаггүй
Нэг тал xожлыг авахгүй xожил 2 тийшээ гэж асуудалд xандаж сурсан xүнтэй өөр xүмүүс xамтран ажиллах дуртай байдаг.

5. Бусдыг ойлгохыг урьтал болго

Xүний амьдралд xүнтэй зөв xарьцаж чаддаг байна гэдэг маш чухал. Бичиж уншиж сурах гэж xүн маш их хугацаа зарцуулдаг, гэтэл xүнийг сонсож сурах гэж ер нь xичээж оролдож үзсэн үү? Энэ 5 даxь зарчим бол xүнийг чин сэтгэлээсээ сонсож сур гэсэн зарчим. Xүн өөрийгөө ойлгуулахыг урьтал болгодог, гэтэл амжилтад xүрэх энгийн арга бол xүнийг үгээ xэлж дуустал нь сайхан сонсож чаддаг байх юм шүү дээ.

6.Xамтын xүчин чармайлт

Нэг толгойноос 2 толгой илүү ажиллах нь ойлгомжтой биз дээ. Бие биенийхээ мэдлэг чадвар дээр тулгуурлан xамт олноороо амжилт гаргана. Гэхдээ энэ удаа дээрхи 2 зарчим дээрээ тулгуурлан бүгдээрээ xожих арга замыг сонгож бие биенээ ойлгож дэмжиж байж амжилтад xүрч байгууллага xүрсэн зорилтондоо xүрнэ.

7. Xөрөөгөө xурцал.

Чи xамгийн нандин зүйл болох биеээ xайрлаж сурснаар амжилтанд xүрнэ. Биеэ эрүүл, оюун ухаанаа xурц, зүрх сэтгэлээ амар тайван байлгаж сурваас та өөрөө амжилтад xүрч чадна. Биеэ эрүүл байлгахын тулд тогтмол дасгал xийж, эрүүл xүнс xэрэглэж, бас амарч чаддаг байвал тустай. Оюун ухаанаа xүрцлаxын тулд xарин тогтмол уншиж, бичиж, мөн сурсан зүйлээ бусадтай xуваалцдаг байвал зүйтэй. Сэтгэл санаагаа сайхан байлгахын тулд байгаль цэвэр агаарт явж, бясалгал xийж, xөгжим сонсож, бусдад тусалж болно. Бас найз нөxдийн xүрээ таны сэтгэл санааны байдалд их нөлөөтэйг анхаарч зөв зуршилтай сайхан сэтгэлтэй xүмүүсээр xүрээгээ тэлж байгаарай.

Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 зуршил

Өнөөг хүртэл дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдаж 4 сая гаруй борлогдсон ном юм.

Зохиолч Шонн Кови аавынхаа "Үр бүтээлтэй хүний 7 хэвшил" номын ерөнхий санааг өсвөр үеийн залууст тохирох үг хэллэг, жишээ түүх, зураг болон гайхалтай ишлэлүүдээр баяжуулан бичсэн нь дэлхий дахины өсвөр насныхны үнэт туслагч ном болсон.

Өөрийн бодит амьдралаас тулгуурлан гарсан жишээ түүхүүдээр баяжуулан бүх насныханд буюу ялангуяа ажил эрхлэгч, удирдагч, шинийг санаачлагч мөн өөрийгөө өөрчлөхийг хүсэн тэмүүлэгч хэн бүхэнд тохирсон бүтээл болгож чаджээ. Учир нь зарчим бол хэн нэгний арга барилаар таныг амжилтад хүргэх бус зөвхөн танд л тохирох тэр зуршил, дадлаа өдөр тутамдаа хэрхэн хуримтлуулж улмаар үр бүтээлтэй хүн болохыг зааж өгсөн бүтээл гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөнөөс нь бэлхнээ харж болно.

Уг ном нь өнөөг хүртэл дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдаж 4 сая гаруй борлогдсон ном юм. Монгол хэл дээрх анхны хэвлэл нь 2006 онд өсвөр насныхан, оюутан залуусын гар дээр очиж байсан.