Brain Capital нэвтрүүлгийн хөтлөгч Б.Сайнбаяр, Зочин: Эдийн засагч блогч Д.Жаргалсайхан
2013.05.06

Өрсөлдөөнөөс бүтээмж бий болно

Brain Capital нэвтрүүлэг Энэ удаагын дугаарт Эдийн засагч, блогч Жаргалсайхантай /2010.10.25-д/ ярилцлаа.

Улс орны эдийн засгийг тойрсон асуудлаар байр суурийг нь сонсохоор урьсан юм. Түүний “Давхар зуд” хэмээх блогоор яриагаа эхлэв.

- Блог бичих болсон шалтгаан нь улс орны нийгэм, эдийн засгийн тэр дундаа эдийн засгийн асуудлаар өөрийн бодож, ойлгож байгаа зүйлээр асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулах үүднээс юм. Товчхондоо бол хэзээ ч уншиж болдог номын сан.

Аливаа  нэг бодлого халамжийн бус бүтээмжрүү чиглэх ёстой.

“Давхар зуд” гэдэгт өнөөдөр болж байгаа асуудлыг хөндсөн. Энэ нь хоёр санаатай байгалын зуд, хариуцлагын зуд. Энэ нь зөвхөн малчин өвөлдөө бэлдээгүй хариуцлага биш манай засаглалд байгаа хариуцлагын талаар ярьж байгаа.

Нийгэмд төрийн эрх барьж байгаа хүмүүсээс өөр үзэл бодол байлгахгүй гэж байгаа бол зарчимын их том алдаатай хандлага. Яагаад гэхээр бид нэг үзэл бодол дарангуйлалааас холдохын тулд хувьсгал хийсэн. Улс төрийн намууд засгийн эрхэнд гарахын тулд юу ч хамаагүй амалдаг.

Монголын төр ирээдүйг биш өнгөрсөн амлалтаа яах бэ гэж шаналж байна. Улс хөгжвөл хүний амьдралд өөрчлөлт гарна. Гэтэл монголд хөгжилийг халамж хэмээн ойлгоод байна. Бүх блогтоо энэ бүгдийг хөндөж хариуцлагтай байгачээ гэсэн уриалгыг дэвшүүлдэг.  

- Бас нэг сонирхолтой “Бүшидо” хэмээх блог гарсан. Манай улсад “Бүшидо”-гийн үзэл санаа бий юу?

(2-р хэсэг)

Бүшидо гэдэг нь японы улс төрийн хөгжилд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн самурайн ёс зүйн зарчим. Амьдарылн суурь үзэл бодол гэж хэлж болно.

Энэ үзэл өнөөдөр цаг үе өөрчлөгдөхөд хэрэглэгчийн төлөө үнэнч байна гэдэг философи болсон. Ийм үзэл бодол биднэд байна уу? 800 жилийн өмнө байсан эрэлхэг, алсыг харсан, даруухан, бусдыг сонсдог энэ үзэл бодол одоо хаана бичигдэж байна бэ.

- Бүшидо үзэл бидэнд байхгүй гэсэн үг үү?

Бид өөрсдөдөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Хүн өөрийнхөө хүчинд тулгууралдаг халамжаар амьдрах биш өөрт байгаа гар хөлөө ашиглаасай гэж хүсч байна. Өнөөдрийн би гэдэг хүн миний амьдралын үр дүн гэдгийг хараасай гэсэн санаатай.  

- Маш олон төрлийн төслүүд сүүлийн хэдэн жил хэрэгжиж байна. Үүнийг дагаад маш их мөнгө яригдана. Эдийн засагчдаас зөвлөмж зөвлөгөө авдаг уу?

(3-р хэсэг)

Эхлээд энэ бүх төсөл хөтөлбөрүүд цаад ашиг тус нь юу бэ гэдгийг мэдэх хэрэгтэй.  Манай улс төрд цаад бодлогын ихэнх нь амласнаа биелүүлэх, дахин сонгогдохын тулд. Гэхдээ мэдээж улс оронд чадамж бий болгохыг зорьж байгаа бодлого байгааг үгүйсгэхгүй.

Аливаа  нэг бодлого халамжийн бус бүтээмжрүү чиглэх ёстой. Улсын эдийн засгин бодлогыг тухайн орны ажилчин хүний нэг цагийн бүтээмж, мөн хөрөнгө оруулалтын өгөөж өндөр байгаа газар бүтээмж өндөр байгаа гэдгээр тооцдог. Тиймээс загас өгөх биш загас барихыг зааж өг гэдгийг сануулж байгаа.

Манай улсын суурь бодлого бүтээмжийг нэмж байна уу гэдгээс хөгжил шалтгаална. Зөвхөн халамжинд тулгууралахаар их мөнгийг яаж ч зарцуулсан үр дүн харагдахгүй. Бүтээмжинд суурилж хөгжсөн улс олон бий. Өнөөдөр байгалийн баялагыг  ашиглахдаа Монгол хүний бүтээмжинд хэрхэн нөлөөлөх бэ гэдгийг тооцоолох ёстой.

- Бүтээмжинд нөлөөлж байгаа эсэхийг хэн хянаж зааж, залруулах бэ? Ард түмний зүгээс алхам хийх боломж бий юу?

Аль ч оронд улс төрчид бүтээмж дээшлүүлэхийн тулд ажилладаггүй. Улсын баялаг болсон мэдлэгтэй иргэдийг иргэний нийгэм гэдэг энэ иргэний нийгэм хөгжиж байж улс төрд нөлөөлж шаардлага тавьж улс хөгжих үндэс болдог.

Тиймээс улсын дунд анги  буюу хэрэгцээгээ хангаад хадгалах чадалтай анги олон болох ёстой. Дундаж хүн улсыг хөгжүүлнэ.