Улс орнууд болзошгүй хямралд ингэж бэлтгэж байна
Өрийн хямрал Франц, Их Британи, Итали гээд Европын эдийн засгийн гол хөдөлгүүрүүдийг доголдуулж эхэлсэн нь сүүлийн үед дээрх улс оронд ажилгүйчүүдийн эгнээ тэлж, ажилт хаялт, эсэргүүцлийн жагсаал цуглаан гарах нь элбэгшиж байгаагаар илэрч байна. Европ бол дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнууд болох Хятад, АНУ-ын худалдааны гол түнш гэдэг утгаараа энэ хямрал ганц тивээр хязгаарлагдахгүй. 2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөх хүчний нэг болж буй Хятадын эдийн засаг, үйлдвэрлэлийн өсөлт буурч эхэлсэн нь үүнийг баталж байна. Хамгийн гол нь евро бүсийн гэх тодотголтой энэ хямрал дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хямраах уу, хаана очоод, хэзээ зогсох вэ гэдгийг хэлж таамаглаж мэдэх хүн алга. Тиймээс дэлхийн улс орнууд болзошгүй хямралд хэдийнэ бэлдэж эхэлжээ.
ЕВРОПЫН ХОЛБОО
Европын холбооны хувьд жил гаруй хугацаанд засгийн газрын зардлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах хэт хэмнэлтийн төлөвлөгөө хэрэгжүүлж байна.Тус холбоо компаниар бол дампуурлын ирмэгт ирсэн Грек зэрэг оронд удаа дараа тусламжийн зээл олгож, өрийг нь хагаслан цайруулаад байгаа ч одоогоор тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Хэт хэмнэлтийн төлөвлөгөөний хүрээнд татварыг нэмэгдүүлж, цалин тэтгэвэрийг бууруулж буйн улмаас Грек, Португали болон хямарч буй бусад оронд эсэргүүцлийн жагсаал цуглаан, ажил халт тасрахгүй байгаа.Харин өнгөрсөн долоо хоногт Европын төв банк хямарсан орнуудын өрийн бичиг буюу бондуудыг хязгааргүйгээр худалдаж авах шинэ төлөвлөгөө боловсруулж танилцуулаад байна. Хамгийн сүүлд Евро Комиссынхон банкуудаа эрсдэлээс хамгаалахын тулд нэгдсэн хяналтын байгууллага байгуулах, шаардлагатай үед банкуудад тусламж үзүүлэх сантай болох, хадгаламжийн хамгаалалтын ерөнхий системийг бий болгох зэрэг санаачлагыг төлөвлөгөөндөө оруулжээ. Ингэснээр хүндрэл учирсан банкуудад Европын тогтворжуулалтын сангаас хямралын эсрэг тусламжийг тухайн улсын Засгийн газраар нь дамжуулахгүйгээр шууд олгох боломжтой болох юм байна. Ингэх нь цаг хэмнэнэ гэж үзэж байгаа аж.
ОХУ
Манай хойд хөрш болзош-гүй хямралд хэдийнэ бэлтгэж эхэлсэн гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэрээр "Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болсон АНУ-ын нөхцөл байдал дээрдсэн мэт харагдавч эдийн засгийн тулхтай байдлыг гол илэрхийлэгч макро эдийн засгийн үзүүлэлтээрээ Европоос дор байна. АНУ-ын өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 104 хувьд хүрчихлээ. Дээр нь моргейжийн зээлийн асуудал санхүүгийн тогтолцоонд нь дарамт учруулж байна. Энэ бүх хүчин зүйл бидэнд хямрал ирж болзошгүйг маш тодорхой анхааруулж байна. Дээр нь дэлхийн хамгийн том хэрэглэгч болох Хятадын эдийн засаг, үйлдвэрлэлийн есөлт буурч эхэллээ. Тэгэхээр болзошгүй хямралд бэлтгэх хэрэгтэй гэдэгт эргэлзэх юм алга. Сайхан ирээдүйг найдаж хүлээе, бас муухайд нь ч бэлэн байя" гэжээ. ОХУ-ын Сангийн сайд Алексей Лавровын ярьснаар тус улс болзошгүй хямралд 2011 оноос бэлдэж эхэлсэн байна. Үүнд:- Хямралтай тэмцэхэд зориулан 2013 оны төсөвт Засгийн газрын үйл ажиллагаанын өөц хэлбэрээр 40 тэрбум ам.долларыг суулгасан.
- Байдал хэцүүдсэн тохиолдолд 200 тэрбум рубль буюу зургаан тэрбум ам.долларыг хямралтай тэмцэхэд ашиглах эрх, боломж одоо ОХУ-ын Засгийн газарт байгаа аж.
- Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнээс хараат байдаг гэдэг утгаараа үүсч болзошгүй нөхцөлд байдалд тохируулан төсвийн хэд хэдэн хувилбар төлөвпөгөө гаргаж байгаа аж. Ингэхдээ баррепь нефтийн үнийг 80, бүр 60 ам.доллар руу ч буухыг үгүйсгэхгүй байхаар ажиплаж байна.
ХЯТАД
Хятадын Засгийн газар тогтуун цагт ч болзошгүй хямралд бэлтгэсээр байдаг талаар "Синьхуа'-д гарсан нэгэн нийтлэлд дурджээ. Хятадын Засгийн газар энэ удаа ялгаагүй болзошгүй хямралыг хэдийнэ тооцоолон арга хэмжээ аьч эхэлжээ. Үүнд,- Хөрөнгө оруулалтынэрэлтийг тогтворжуулах, дотоодын хэрэглээг аажмаар дэмжиж нэмэгдүүлэх зэрэг үе шаттай бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Жишээ нь, бага орлоготой иргэдэд зориулсан боломжийн үнэтэй орон сууц барихад зориулан он гарсаар 820 тэрбум юань буюу 129.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Уг хөрөнгө оруулалтаар орон даяар 6.5 сая орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байна.
- Нэг их наяд юань буюу 150 тэрбум ам.долларын дэд бүтцийн хөтөлбөр хэрэлжүүлэхээр болсон. Үүгээрээ ихэвчлэн хурдны зам, боомт, төмөрзамын нийт 55 төслийг санхүү-жүүлэхээр болсон байна. Энэ нь дотоодын гангийн болон бусад үйлдвэрээ дэмжээд зогсохгүй дэлхийн хөрөнгийн болон түүхий эдийн зах ззэлд итгэл төрүүлээд байгаа.
- Экспорлогчдод зээл авах илүү өргөн боломж олгох бодлого баримталж эхэлсэн. Мөн экспортын татварын буцаалт, хөнгөлөлтийг богино хугацаанд хүндрэлгүйгээр олгох орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа.
- Жижиг компаниудад зориулсан экспортын зээлийн даатгалыг нэмэгдүүлсэн.
- Энэ жил бодлогын хүүгээ хоёр удаа бууруулсан.
- Жижиг бизнесийн татваруудыг мөн бууруулсан
Энэтхэг
Энэтхэгийн эдийн засаг болзошгүй ямар ч хямралыг даваад гарах чадалтай байгаа гэж тус улсын Сангийн сайд ярьсан байна. Тэрээр Энэтхэгийн Засгийн газар евро бүсийн хямрал болон дэлхийн эдийн засгийн байдлыг маш ойроос ажиглаж, ямар ч хямралд сайтар бэлтгэгдсэн байгаа гээд "Манай Засгийн газар тусгай эрсдэлийн менежментийн баг байгуулж, ойр ойрхон уулзаж, дэлхийн эдийн засгийн байдал, болзошгүй хямралыг хэрхэн давах бүхий л арга замыг эрэлхийлж, судалж, олон хувилбартай төлөвлөгөө боловсруулж байгаа" гэжээ.
Энэтхэгийн Засгийн газар өчигдөрхөн эдиин засгийн өсөлтөө түргэсгэх нэг алхам болгож аварга том зах зээлээ гадаадын жижиглэн худалдаачдад нээлттэй болгосон байна. Мөн төв банкныхаа бэлэн мөнгөний нөөцийн харьцааг багасгажээ.
Өмнөд Солонгос
1997-1998 оны Азийн санхүүгийн хямрапд хүндхэн нэрвэгдэж байсан Өмнөд Солонгос улсын хувьд ёстой л "хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ" гэдэг шиг бэптгэж буй тухай "Bloomberg" саяхан мэдээлсэн. Тэд евро бүсийн хямрал даамжирч болгоомжилж эмээж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт хямралын төлевлөгөө баталсан талаар эх сурвалжид дурдсан байна лээ.
- Өмнөд Солонгос улс хямрал нүүрлэсэн тохиолдолд Тогтворжуулалтын сандаа төвлөрүүлсэн 5.9 их наяд вон буюу 5.2 тэрбум ам.долларыг ашиглан арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
- Автомашины худалдаа, экспорт, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор татварыг багасгана.
- Улсын нийгмийн халамжийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авах юм байна.
- Үүнээс гадна Төвбанк нь бодлогын хүүгийн хувиа багасгахаар хэлэлцэж байгаа.
- Хүн амын бага орлоготой хэсэг болон жижиг дунд бизнесийн дэмжих хямралаас хамгаалж "дархлаажуулах" 8.0 тэрбумын хөтөлбөр мөн хэрэгжүүлж эхэлсэн.
БРИКС-БРАЗИЛ, ОРОС, ЭНЭТХЭГ, ХЯТАД, Өмнөд АФРИК
Дэлхийн хүн амын 40 хувийг төлөөлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг үйлдвэрлэдэг БРИКС-ийн орнууд евро бүсээс хальж болзошгүй хямралыг эсрэг хамтдаа тэмцэхээр бэлтгэж эхэлжээ.- Тэдгээр орнууд юун түрүүнд гадаад валютын нөецийннэгдсэн сан байгуулж, улс хоорондын мөнгөн тэмдэгтийн свопын гэрээ хэлэлцээ хийх боломжийн талаар хэлэлцэж эхэлжээ. Тэд "Lehman Brothers''-ын хямралын үеийнх шигээ дахин бүдрэхийг хүсэхгүй байгаа учир банкны тогтолцоондоо хөрвөх чадвартай байхыг эрхэмлэж байгаа аж. Ам.доллар, еврог щүтэж найдсаар байх тусам хөрвөх чадваргүйн эрсдэл нэмэгдэнэ хэмээн үзэж, зөвхөн БРИКС-ийн орнуудын мөнгөер гадаад валютын нөөцийн сан бүрдүүлж, свопын гэрээ байгуулах талаар ярьж байгаа юм байна.Ингэснээр хямрзл гарсан ч тухайн улс орнууд өөрсдийгөө дөмөгхөн аваад гарчих чадвартай болох юм байна.
АНУ
Хамгийн сүүлд АНУ-ын Холбооны нөөцийн дарга Бен Бернанке өчигдөр улсынхаа эдийн засгийг хүчирхэгжүүлэхийн тулд 40 тэрбум ам.доллараар моргейжийн бондуудыг худалдаж авахаар төлөвлөснөө зарлалаа. Ингэснээр орон сууцны худалдан авалт буюу эрэлтийг нэмэгдүүлж, үнийг бага зэрэг өргөж өгөхөөр төлөвлөсөн байна. Мөн богино хугацаатай зээлийн хүүг 2015 он хүртэл аль болох хамгийн бага төвшинд барихаа амласан байна.Энэ мэтээр улс оронд дор бүрнээ хямралд бэптгэсэн байна. Харин манай улс яаж байна вэ. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт зогслоо. Улсын төсвийн орлого тасалдлаа. Үүнд Засгийн газар, Монголбанк хариу үйлдэл үзүүлсэнгүй. Эрсэдлийн, Тогтворалтын гээд сангуудад нь хир их мөнгө байгаа юм бол...
Б.Нарантуяа
Эх сурвалж
Үндэсний шуудан