Метроны шугамыг тэмдэгжүүлэх үеэр
2013.06.11

Метроны шугамыг тэмдэгжүүллээ

Улаанбаатар хотод метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авах ёслолын ажиллагаа боллоо. Сонгинохайрхан дүүргийн “Драгон” авто зогсоолын баруун хойно ёслолын ажиллагаа болж, Баянзүрх дүүргийн Амгалангийн эцсийн буудалд мөн метро барих шугамыг тэмдэгжүүллээ.

Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга болон Хотын захирагч Э.Бат-Үүл нар оролцож, 2020 онд баригдах метро барих газруудыг тэмдэгжүүлсэн бөгөөд ингэснээр уг газрууд хотын газрын мэдээллийн санд орж, хамгаалалттай газарт багтаж байгаа юм.