Ерөнхийлөгч зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.06.12

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан байна. Тэрбээр орон нутаг дахь засаг, төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ ИТХ-ын эрх хэмжээнээс давж, хурлын зүгээс хуульд заасан дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагдаад байгаа гэж үзсэн байна.

Тиймээс төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг нийтэд нээлттэй байлгах замаар төрийн болон орон нутгаас зарласан тендерийг олон нийтэд ил тод болгох, төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэний хяналтын тогтолцоог идэвхжүүлж, тэднээс тавих хөндлөнгийн хяналтыг үр дүнтэй болгох үндсэн зорилгоор зарлиг гаргажээ.