Дараа төлөгдөх нөхцөлтэй 46 төсөл, арга хэмжээний тендэрийн нөхцөлийг компаниуд зөвшөөрөхгүй байна
2009.06.26

Дараа төлөгдөх нөхцөлтэй 46 төсөл, арга хэмжээний тендэрийн нөхцөлийг компаниуд зөвшөөрөхгүй байна

797.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий авто замын 33 төсөл 205.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий эрчим хүчний 13 төсөл гэсэн 46 төсөл арга хэмжээг улсын төсвөөс дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэхээр 2008 онд УИХ-ын тогтоол гарсан ажээ. Уг тогтоолд дээрх дараа төлөгдөх нөхцөлөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг ашиглалтад оруулсных нь дараа нэг ба хоёр дах жилд нь тус бүр нийт гүйцэтгэлийн 30 хувь, гурав дах жил нь 40 хувийг тус тус гүйцэтгэгч компанид улсын төсвөөс буцааж төлөгдөх байхаар буцаан төлөлтийг хатуу тогтоож өгснөөр тендэрт оролцох, тендэрийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөх аж ахуй нэгж олдохгүй байгаа ажээ.

Тухайлбал Арвайхээр Баянхонгор чиглэлийн 107 км хатуу хучилттай зам, мөн Улаанбаатар Мандалговь , Тавантолгой, Оюутолгойн 220 Квт –ын цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг ажлууд үүнээс болоод зогсоод байгаа ажээ.

Тиймээс дээрх УИХ-ын тогтоолыг өөрчилж, гүйцэтгэх ёстой ажлынхаа 70 хувийг хийж гүйцэтгэснийхэн дараа гүйцэтгэгч компанид санхүүжилтийн 50 хувийг, ашиглалтад оруулсных нь дараа үлдсэн 50 хувийг олгож байхаар өөрчлөх саналыг УИХ-д ЗТБХБЯ-аас оруулсан юм.

Өчигдөр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцээд 73,9 хувиар хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Д.Дэмбэрэл дарга сур сур бас дахин сур гэдэг шиг замын тухайд чанар бас чанар үүнийг л манай замын яам, байгууллагууд анхаарах хэрэгтэй гэлээ. Ингээд энэ асуудлыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.