2008 онд авто замын салбарт 65 тэрбум 75.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр заажээ
2009.06.22

2008 онд авто замын салбарт 65 тэрбум 75.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр заажээ

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж эргэн төлөгдөх нөхцөлтэй зам барилгын ажлын явцын талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн билээ. Үүний дагуу өнгөрсөн баасан гаригт Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга 2008 оны төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн зам барилгын ажлын гүйцэтгэлийг гишүүдэд танилцуулж, сонирхсон асуултад нь хариуллаа. Х.Баттулга сайдын мэдээллээс үзвэл өнгөрсөн оны улсын төсвөөс авто замын салбарт 21 тэрбум 611.1 сая, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 33 тэрбум 464.5 сая буюу нийт 65 тэрбум 75.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр заасан байна. Үүнээс гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн дотоод эх үүсвэр таван тэрбум 591.3 сая, авто замын сүлжээний завсар арчлалт, үйлдвэрлэлийн бааз, технологийн шинэчлэлт есөн тэрбум 14.5 сая, зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд нэг тэрбум 300 сая төгрөг төсөвлөжээ. Мөн дотоодын санхүүжилтээр баригдаж байгаа авто зам, гүүрийн барилгын ажлыг санхүүжүүлэхэд 47 тэрбум 169.8 сая, эргэн төлөгдөх нөхцөлтэй баригдаж байгаа авто замын барилгын ажлыг санхүүжүүлэхэд хоёр тэрбум төгрөг тусгасан аж. Ингээд өнгөрсөн оны эцсийн байдлаар нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл нь 53 тэрбум 918 сая төгрөг буюу 82.9 хувьтай гарчээ.

Шатах, тослох материал, зам барилагын үндсэн матертиалуудын үнэ 2007 он гарсанаар 50-90 хувь өссөн нь гүйцэтгэгч байгууллагуудад хүнд цохилт болсон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.