Д.Оюунхорол: 95км шугам, Могойн голын станцын асуудлыг шийдвэрлээд өгөөчээ
Д.Оюунхорол: “Завхан аймгийн эрчим хүчний асуудлаар одоо засгийн газар ямар байр суурьтай барьж, энэ асуудлыг шийднэ гэж бодож байгаа бэ. Одоогийн Завхан, Говь-Алтайн аймгийн УИХ-ын гишүүд Могойн голоос Тэлмэн лүү татах 95км шугамын асуудлыг шийдвэрлээд, Могойн гол дээр 24 кл.ваттын жижиг цахилгаан станц барих асуудлыг шийдвэрлэх боломж байна гэсэн судалгаа хийсэн. Энэ асуудал дээр засгийн газар ямар байр суурьтай байгаа бэ? Могойн голоос Тэлмэн лүү татах 95 км шугамын 5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдчихвэл Могойн голын нүүрсний орд дээр дулааны цахилгаан станц барих асуудал шийдэгдээд, ерөнхийдөө Говь-алтай, Хөвсгөл, Завхан, Булганы эрчим хүчний асуудал найдвартай шийдэгдэх боломжтой байгаа. Тиймээс эрчим хүчгүй, харанхуй аймгуудад тодорхой бодлогыг яаралтай шийдвэрлэх алхамуудыг хийж өгөөчээ?”
Эрдэс Баялаг Эрчим хүчний сайд Д.Зориг: Могойн голыг нүүрсний уурхайг түшиглэн эрчим хүчний цахилгаан станц барих асуудлыг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр оруулахаар өнгөрсөн онд яамны сайдын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. ШУТ зөвлөлөөр эцэслэн шийдвэрлэсний дараа холбогдох Ногоон гол, Тэлмэний асуудлыг хамт оруулж ирнээ. Ер нь бол ШУТ-ын зөвлөлөөр станц барих боломжтой юмаа гэсэн эдийн засгийн үндэслэл нь нотлогдох юм бол энэ шугам, станцын асуудлыг шийднэ. Станцыг нь болж өгвөл гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хөрөнгөөр шийдэхийг бодож байгаа. Харин шугамыг бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр оруулж ирнээ.