Х.Баттулга: Улсын төсвөөр зам бариад байвал Говь-Алтайн зам байтугай Улаанбаатарын зам ч тавигдахгүй
2009.06.22

Х.Баттулга: Улсын төсвөөр зам бариад байвал Говь-Алтайн зам байтугай Улаанбаатарын зам ч тавигдахгүй

Өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоос Ерөнхий сайдад тавьсан эргэн төлөгдөх нөхцөлтэй зам барилгын ажлын явцын талаарх  асуулгын хариуг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нилээд дэлгэрэнгүй өгсөн билээ. '


Энэ үеэр гишүүдээ сайдаас дээрхи асуулгын хүрээнд асуулт асуусан юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "65 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Үүнийг хуваарилж байгаа нь харьцангуй байх шиг харагдаж байгаа юм л даа. Яагаад техник, эдийн засгийн үндэслэлд нийт хөрөнгийн хоёр хүрэхгүй хувь зарцуулагдаж байна вэ. Цаашид энэ харьцааг өөрчлөх үү. Мөн Говь-алтайн хатуу хучилттай замын асуудал юу болж байна" хэмээн асуусан.
Үүнд "Техник, эдийн засгийн үндэслэлд хоёр хувь гэдэг ер нь бол бага. Хятадад 3 хувьтай байдаг, Европын холбооны улсуудад нилээд өндөр б айдаг 5-8 хувь, зарим улсад бүүр 10 хувь ч байдаг. Энэ манайд байгаа 2 хувь бол манай нөхцөлд боломжтой гэж үзэж байгаа гэлээ сайд хэллээ.

Говь-Алтай гэлтгүй, аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох гэхэд нийтдээ 3500-4000 км зам хэрэгтэй байна. Энэ асуудал бол бүрэн санхүүжилтээс холбоотой. Санхүүжилтийн асуудлыг шийдэхийг тулд бид хууль эрхзүйн орчингоо өөрчлөх ёстой. Хувийн хөрөнгийн дэмжсэн, түүнийг хамгаалсан хөрөнгө оруулалтыг дэд бүтцэд оруулж ирэхгүй бол өнөөдөр улсын төсвөөр зам бариад байвал Говь-алтай зам байтугай Улаанбаатар хотын зам ч тавигдахгүй. УИХ-д хүлээгдээд байгаа холбогдох хуулиудыг яаралтай батлах хэрэгтэй. Гадныхантай хэлэлцээр хийгээд эхлэхэд нэгдүгээрт нь хууль эрхзүйн хувьд манай оруулж байгаа хөрөнгөд танай улсын баталгаа алга байна, эргээд барьцаалах юм юу байна гэдэг. Монгол улсын авто замын байдал ийм л байна. Энд хууль эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй үүнийгээ дагаад санхүүжилтийн орчин бүрдэх юм” гэлээ.

Х.Бадамсүрэн Төвийн бүсийн дэд бүтцийн асуудал үнэхээр тулгамдаж байна. Одоо бид Оюутолгой, Тавантолгойн гээд яриад байдаг. Гэтэл эцэстээ төслүүдийг хэрэгжүүлж, барилга байгууламж барих, бүтээгдэхүүнээ экспортлох асуудлыг чөдөрлөх зүйл нь авто, төмөр зам л болох гээд байна шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.