Сангийн яамны 16 дахь сайд асан Д.Содномын 80 насны ойг тэмдэглэлээ
Сангийн яамны 16 дахь сайд , Сайд нарын зөвлөлийн дарга асан Думаагийн Содномын Мэндэлсний 80 насны ой тохиож буй ажээ. Энэ ойг тохиолдуулан Сангийн яамнаас хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.
Д.Содном нь Монгол Улсын Төр Нийгмийн нэрт зүтгэлтэн , Монгол Улсын гавъяат эдийн засагч хүн юм.
Ердөө 15-20 Жилийн дотор цахилгаан станцын хүчин чадал гурав дахин өсч хүнсний үйлдвэрүүд 1.7-с хоёр дахин нэмэгдэхэд тухайн үеийн удирдагч нар Д.Содномын үйл хэрэг их байсныг тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд хэлж байлаа. Одоогоор манай улсын санхүүгийн систем бүртгэл үүсч хөгжихөд түүний хувь нэмэр их байсныг ахмад үеийн дурсаж байна.
Гавьяат эдийн засагч Содном: Манай улс өнөөдөр хөгжлийнхөө гараанд ирээд байна. үнийг давах хүнд даваа хийх ажил их бий. Үүнийг ч бид хийх ёстой. Ардчилал маш хэрэгтэй тэгэхдээ улс орны хөгжилд Ардчиллаас дутуугүй сахилга бат дэг журам хэрэгтэй гэдгийг л сануулмаар байна.
Гавьяат эдийн засагч Содном өдгөө 80 настай 17 наснаасаа эхлэн сангийн яаманд ажиллаж эхэлжээ. Түүнээс хойш тасралтгүй 30 гаруй жил төрийн томоохон албыг хашч байсан нэгэн. Энэ хугацаанд манай улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гадаад вальюттай харьцуулсан бодит ханшийг тогтоох гадаад тооцоог боловсронгуй болгох олон ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.