Унгар Улсын Ерөнхийлөгч Адер Янош баяр хүргэж мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж танаа
2013 оны 7 дугаар сарын 2 Улаанбаатар хот
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргэе. Энэхүү сонгуулийн дүн нь Танай ард түмэн өнгөрсөн 4 жилийн хугацаанд таны ололт амжилтыг өндрөөр үнэлж буйг нотлон харуулж байна. Монгол Улсын нийгмийн шударга ёс, тэнцвэртэй байдлын төлөөх хүчин чармайлт болон эдийн засгийн хөгжил нь Олон Улсын тавцанд үнэлэгдэж байна.
Та Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Монгол Улсын хөгжил цэцэглэл, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд чармайн ажиллах болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, ажлын амжилт хүсье.
Адер Янош Унгар Улсын Ерөнхийлөгч