Сангийн сайд Ч.Улааны мэндчилгээ
Та бүхэн сайхан наадаж сайхан баярлаарай
Тулгар төрийн 2222 жил , Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын түүхт 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Сангийн яамныхаа хамт олон, Монголын нийт санхүүчид, төсөв санхүүгийн байгууллагын ажилчид ажилтнууддаа болон нийт Монголчууддаа Дэлхийд ганц Монгол наадмын халуун мэндийг дэвшүүлье ээ .
Хүчит бөхчүүдийн дэвэн дэвэх зүлэгт ногоон дэвжээ, аргамаг хүлгүүдийн хүчит туурайн чимээтэй, гийнгоо хадаан уухайлах балчир үрсийн маань цангинасан дуу, эрхий мэргэн харваачдын уухайн түрлэг ... энэ бүхэнд сэтгэл юугаан огшоож , монгол наадмынхаа торгон тоосоор, наадмын гоёлоо мялаан , айраг цагаагаа бялхуулан хөрст дэлхийдээ өргөн, наадмын хуушуураа амтархан хүртэж, хөгжин баясаж, хөөрөн цэнгэдэг ард түмэн бол гагцхүү Монгол хүмүүс билээ. Энэ л сайхан баяр наадмаараа сайхан баярлаж , сайхан наадахыг та бүхэндээ хүсэн ерөөе .
УИХ –ын гишүүн , Засгийн газрын гишүүн , Сангийн сайд Чүлтэмийн Улаан