2013.07.29

Улаанбаатарт “Олон улсын кино наадам” болно

Аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд Монголд анх удаа “Улаанбаатар” Олон улсын кино наадам болох юм байна. Энэхүү кино наадамд Ази, Европ, Америкийн 20 гаруй уран бүтээлч, найруулагч, продюсер оролцох аж.

Тус наадам нь аравдугаар сарын 4-ний өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх бөгөөд Монголын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран сайхны киног эхэлж үзүүлэх юм байна.

Уг ажлын хүрээнд одоогоор наадмыг нээх Монголын киночдын уран бүтээлийг сонгон шалгаруулах ажил эхэлж байгаа бөгөөд  уран бүтээлчид ирэх сарын 26-наас өмнө өөрийн бүтээлийг шалгаруулалтад ирүүлэх боломжтой ажээ.