Бага ангийн сурагчид сурах бичгээ үнэгүй хэрэглэнэ
Бага ангийн сурагчид үнэгүй сурах бичиг хэрэглэнэ
2013.07.22

Бага ангийн сурагчид сурах бичгээ үнэгүй хэрэглэнэ

Бага ангийн сурагчдын ном хэвлэгдэж бэлэн болсон байна. Дунд, ахлах ангийн  ном ирэх сарын 12-нд хэвлэлтнээс гарах аж. Харин  6, 11 дүгээр ангийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байна.

Бага ангийн сурах бичгийг төрөөс үнэгүй олгох бол дунд ахлах ангийн сурах бичгийг амьдралын баталгаажих түвшин доогуур, хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд 40 хувийн хөнгөлттэй хэрэглэх боломжтой.

Өмнө сурах бичгийг  багш сурагчид зэрэг хэрэглэдэг байсан бол энэ жилээс багш хичээлдээ сурах бичгээ хэрхэн ашиглах тухай зөвлөмж ном хэвлэх аж. Энэхүү номыг 6, 11-р ангийн багш нар хэрэглэх аж.