Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг
2013.06.24

Н.Алтанхуяг: Амжилт наснаас биш хөдөлмөр, авьяасаас хамаардаг

Монгол Улсын 2012 оны шилдэг 1000 сурагч” номонд шалгарсан шилдгүүд өнөөдөр Төрийн ордноо чууллаа.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг “Монголын ирээдүй болсон та нар дэлхийн тавцанд өрсөлдөх оюун ухаан, хүч тамиртай иргэн болох ёстой.

Энэ нь харийн соёлыг эзэмш гэсэн үг биш, харин монголоороо байж, үндэстнийхээ онцлогоор ялгарахын нэр. Амжилт гэдэг наснаас биш хөдөлмөр, авьяасаас хамаардаг.

Өөрийгөө хөгжүүлэх ажил үлгэр дуурайл авахаас эхэлдэг учраас спорт олимпийн аваргууд, урлагийн алдартнууд гээд эх орныхоо сор хүмүүсээс суралцаарай” гэж шилдэг сурагчдад захилаа.